АНУ-ОХУ цөмийн зэвсгээр дайтвал таван тэрбум хүн өлбөрч үхэх эрсдэлтэй
Эрдэмтэд АНУ, ОХУ-ын хооронд бүрэн хэмжээний цөмийн дайн болбол ямар үр дагавар гарах талаар тооцоолж эхэлжээ. Тэдгээр судалгааны нэг нь хүнсний чиглэлээр хийгдсэн нь “Nature Food” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Ратгерын их сургуулийн эрдэмтэд хийжээ.
Судалгаанд өгүүлснээр, хэрвээ цөмийн их гүрнүүд дайтвал үй олноор хөнөөх зэвсгийн хор хөнөөлөөс үүдэлтэйгээр дэлхий нийтийг хамарсан өлсгөлөн болж, таван тэрбум хүн амиа алдах эрсдэлтэй гэнэ.
Цацраг идэвхиэс гадна олон тооны цөмийн дэлбэрэлтээс үүссэн тоосонцор атмосферт дэгдэн нарыг халхалж, цаг уур огцом хүйтэрснээс амьтан ургамлын аймаг сүйднэ. Нарны гэрлийн нөлөөгөөр явагддаг фотосинтез зогссоноор хүчилтөрөгийн эх үүсвэр багасна. Эрдэмтэд цөмийн дайныг АНУ-ОХУ-ын хооронд, Энэтхэг-Пакистаны хооронд гэх зэрэг таван хувилбараар авч үзсэн бөгөөд хамгийн их хөнөөлтэй нь АНУ-ОХУ-ын хоорондын дайн байна.
Агаар мандлын судалгааны үндэсний төв (NCAR)-өөс цаг агаарын өөрчлөлт ургацад хэрхэн нөлөөлөхийг ургамлын төрөл зүйлүүд дээр тооцоолон гаргасан байдаг. Эрдэмтэд энэ судалгааг авч ашиглажээ.
Энэтхэг-Пакистан дайтвал дэлхийн нийт ургац 4-5 жилийн хугацаанд долоон хувиар буурна. Харин АНУ-ОХУ дайтвал нийт ургацын хэмжээ 3-4 жилийн дотор 90 хувиар унаж, дэлхийн хүн амын 75 хувь нь хоёр жил үргэлжлэх аймшигт өлсгөлөнд нэрвэгдэнэ гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДАЙТНА ГЭНЭ ШҮҮ МОСКВА ДЭЭР Л АТОМЫН БӨМБӨГ ХАЯХАД Л ДАЙН ДУУСЛАА Ш ДЭЭ
Даанч тэгж чадахгүй , хүсээд ч нэмэргүй, .АНУ гийн 50иад жилийн мөрөөдөл шүү, биелэх боломжгүй, чи ч дуусна