ДЭЛХИЙ
Италийн кино урлагийн бэлгэ тэмдэг Жина Лоллабрижида Парламентад нэрээ дэвшүүлнэ

“Фанфан тюлпан”, “Парисын Дара эхийн сүм” кинонд тоглож алдаршсан жүжигчин Жина Лоллабрижида Италийн Парламентын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгджээ. “La Repubblica” энэ талаар мэдээллээ. Тэрбээр энэ жил 95 настай бөгөөд “Бүрэн эрхт, ардын Итали” /Суверенная и народная Италия/ намаас өрсөлдөхөөр болсон байна.
Италийн Ерөнхийлөгч өнгөрсөн сард Парламентаа тарааж, ирэх есдүгээр сарын 25-нд ээлжит бус сонгууль явуулахаар болоод байгаа билээ.

Жина Лоллабрижидагийн хувьд 1999 онд Европарламентын сонгуульд өрсөлдөж 10 000 гаруй хүний санал авснаар сонгогдолгүй үлдэж байв. “Италийн БНУ-д гавьяа байгуулсны төлөө” одонтой Жина 2018 онд Холливын “Алдрын талбай”-д өөрийн одтой болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.