ОХУ Запорожийн АЦС-д олон улсын шинжээчид оруулахыг зөвшөөрлөө

ОХУ өөрсдийн хяналтад буй Запорожийн АЦС-д олон улсын шинжээчид оруулахыг зөвшөөрчээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны ажлын албанаас энэ талаар мэдээлсэн байна. Кремлиэс Э.Макронд ирүүлсэн албан бичигт Ерөнхийлөгч В.Путин АЦС-д олон улсын шинжээч ажиллуулах асуудлыг дахин авч үзээд зөвшөөрөхөөр шийдсэн” талаар өгүүлсэн байжээ.
Э.Макрон, В.Путин нар өмнө нь уулзахдаа станцад чухам ямар нөхцөл байдалд байгааг мэдэхийн тулд НҮБ болон ОУЭХА-ийн шинжээчдээр аль болох түргэн шалгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ В.Путин шинжээчдийг ОХУ-ын нутгаар дамжиж Запорожье руу очих ёстой гэж шаардсан учир ажил хойшлогдоод байжээ.
НҮБ шинжээчидээ ОХУ-аар дамжуулж Запорожье руу очуулбал станц хүртэлх газар нутгийг ОХУ-ынх гэж хүлээн зөвшөөрсөн болчих гээд байсан юм.
Барууныхны хандлага сүүлдээ “Ямар ч хяналтгүй, дэлбэрэх гээд байна шүү дээ” гэж байгаад дэлбэлчих магадгүй болсон тул ийнхүү буулт хийж, Украины нутгаар очихыг нь зөвшөөрсөн бололтой.
Украинчууд ОХУ-ыг “Станцыг эзэлж авснаасаа хойш Украин руу пуужин харвах бааз болгож ашиглаж байна” хэмээн буруутгаж байгаа. Харин ОХУ-ын тал станцад ямар ч эрсдэл учраагүй, НҮБ-ын тэргүүн, ОУЦЭХА-ийн дарга нар энэ асуудлыг хөндөж ярьснаас хойш л Украинчууд станцын осол багатай хэсгийг пуужингаар харваж, сүүлийн хоёр долоо хоногийн турш тасралтгүй дайралт хийж байгаа“ гэж тайлбарлаж байгаа билээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.