Украин улс дайнд 11.4 тэрбум ам.доллар зарцуулжээ

Украин улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш ОХУ-тай дайтахад нийтдээ 420 тэрбум гривень буюу 11.4 тэрум ам.доллар зарцуулжээ. Eguur.mn уншигчдадаа Украины асуудалтай холбоотой сүүлийн 24 цагт өрнөсөн мэдээллийг хураангуйлан хүргэж байна.
-АНУ Украинд гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Харин ХБНГУ 500 сая евро, Словен улс 30 БМП өгөхөөр амлав.
-“Тусгаар тогтнолын өдөр” тохиож байгаатай холбоотойгоор томоохон хотуудад цохилт өгч магадгүй хэмээн Киев болгоомжилж байна. Болзошгүй дайралттай холбоотойгоор энэ сарын 23-25-ны өдрүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож, хөл хорионы цаг тогтоожээ.
-"Украины Тусгай албад хөнөөсөн" гэж ОХУ мэдэгдээд байгаа улс төрч судлаач Дарья Дугинаг оршуулах ёслол өчигдөр болж өнгөрсөн. Украины Ерөнхийлөгч В.Зелинський энэ талаар "Тэр ямар манай иргэн биш, бидэнд хамаагүй" гэж мэдэгджээ.
-Латвийн Рига хотноо 1985 онд баригдсан ЗХУ-ын чөлөөлөгч дайчдын хөшөөг буулгах үеэр иргэд эсэргүүцсэн тул 10 гаруй хүнийг баривчилжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ashigtai l baigaa yum ba daanch uls turchid ni 100terbumiig dain hiisenii tuluu hubaasan ba