ДЭЛХИЙ

КРЫМЫН ПЛАТФОРМ 2.0: 60 улс "Крымыг Украинд нэгтгэх ёстой" гэдэгт санал нэгдлээ

Украин улс “Крымын платформ”-ын хоёр дахь уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Цахимаар явагдсан энэ удаагийн уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зелинський, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Британийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жонсон, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тэргүүтэй 60 улсын удирдагчид оролцож, Крымын асуудлаар байр сууриа солилцсон байна. Өнгөрсөн жил болсон анхны уулзалтад 46 улсын төлөөлөгч оролцож байсан бол энэ жил 14 улсаар нэмэгдэж, Африк, Өмнөд Америкийн улсуудаар хүрээгээ тэлжээ.  

Уулзалтын эцэст оролцогчид “Крымыг чөлөөлж, Украинд эргүүлэн нэгтгэх ёстой” гэдэгт санал нэгджээ. В.Зелинський уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бүх асуудал Крымээс эхэлсэн, тиймээс Крымын асуудлыг шийдэж байж л хуучин хэвд нь эргүүлж оруулах боломжтой” гэсэн агуулга илэрхийлсэн бөгөөд цаашдаа яг энэ уур амьсгалаар явагдаж өнгөрчээ. Киев, Москвагийн хооронд зуучлагчийн үүргийг гүйцэтгэхийг чармайж буй Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Киевийг Украинд эргүүлэн нэгтгэх ёстой гэдэг зарчмын байр суурь илэрхийлсэн бол Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Гданьск, Люблин бол Польш шиг, Киев бол Украин” гэж онцолсон байна.

Уулзалтад оролцсон 60 улсын 40 нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа оролцуулсан бөгөөд бүгд их, бага хэмжээгээр тусламж үзүүлэхээ илэрхийлжээ.    

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой хол очиж хуцацгаа Крым бол албан ёсны ОХУ-ын газар нутаг бүүр эрт дээр үеэсээ цаашилбал Одеесса Херсон Донецк Луганск Донбассын газар нутаг Запорожьё Днепр Полтав Харков Бүгд Оросын газар нутаг ОХУ эдгээр газар нутгаа эргүүлэн авч бж асуудал дуусана Та нар ямар ч хурал зохион байгуулаад яаж ч чадахгүй эдгээр газруудыг алдах болно

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи Путлерийн түүхчүү.

Зочин
Зочин

За Крымыг чөлөөлнө гэдэг оростой дайтна гэсэн үг. 60 орон бооролоход ганцаараа орос цөмийн зэвсэгээ хэрэглэнэ. Крым ч үгүй дэлхий ч үгүй болж дээ. Үхэхигэж байгаа Байдан, Зеленский нарт дэлхий хамаагүй болжээ. Оросууд аль 18-р зуунд туркээс салгаж авсан Крымээ 1954 онд ЗХУ мөнх гэсэн украины коммунистуудын шахалтаар украинд өгсөн.

Боржигон овогт Зочин
Боржигон овогт Зочин

Крым бол Монголын эзэнт гүрний нутаг учраас Монгол Улсад буцаан өгөхийг шаардаж байна!!!

Зоч
Зоч

Хуучин газар нутгаа авцгааж байгаа бол Монгол улс Крымаа авья ,орос дүү нараас өмнө бид Крымыг эзэмшиж байсан юм.

Холбоотой мэдээ

Back to top button