Жо Байден оюутны сургалтын зээлийг тэглэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутны зээлийг хүчингүй болгож байгаагаа өнөөдөр зарлалаа. Чөлөөлөлтөд нийт зээлдэгчдийн 45 хувь нь хамрагдаж байгаа бөгөөд энэ нь 20 сая хүн төрд зээлээ буцааж төлөх хэрэггүй болсон гэсэн үг юм байна.
“Би сонгуулийн сурталчилгааныхаа үеэр оюуны зээлийг хүчингүй болгоно гэж амалж байсан. Энэ амлалтаа одоо биелүүлж байна. Конгресс, Боловсролын яамтай хамтран ажилласны үр дүнд жилд 125 000 ам.доллараас бага орлоготой зээлдэгчдийн сургалтын зээлээс 10 000 ам.долларыг тэглэхээр боллоо. Хамгийн бага орлоготой зорилтот хэсгийн зээлээс 20 000 ам.долларыг ч хөнгөлөх болно” гэж тэрбээр онцолжээ.
Жо Байдены шийдвэр нь барууны үзэл баримтлалтай намууд эрх барьдаг АНУ-ын хувьд маш онцгой үзэгдэл болсныг шинжээчид онцолж байна. Тэд энэ шийдвэр нь инфляцийг өсгөхөөс гадна улс төрийн том асуудал дагуулна хэмээн болгоомжилж байна. Учир нь яг энэ асуудалд сөрөг хүчин БНН эрсрэг байр суурь баримталж байгаа юм. Хамгийн эгзэгтэй нь, Ж.Байденыг “50 000 ам.доллар хүртэл сургалтын зээлийн үлдэгдлийг тэглэх ёстой” гэж үзэх хүмүүс маш олон байгаа гэнэ.
АНУ-д сургалтын зээлийн үлдэгдэлтэй 45 сая хүн байдаг бөгөөд төлөгдөөгүй зээлийн нийт дүн 1.5 их наяд гэж тооцогддог байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.