Der Spiegel: Украины талд байлдаж буй хөлсний цэргүүд В.Зелинськийд гомдол гаргажээ

Украины зэвсэгт хүчний талд байлдаж буй гаднын хөлсний цэргүүд буюу Олон улсын легионы алба хаагчид гомдол гаргах явдал сүүлийн үед нэмэгджээ. Удирдлагын чадваргүй байдал нь гомдол гаргах, улмаар гэрээгээ цуцалж нутаг буцах шалтгаан болж буй сэдвийг Германы Der Spiegel сэтгүүл хөндсөн байна.
Амиа хорлосноос өөрцгүй даалгавар өгдөг, аливаа ажиллагаанаас эхлээд нүүлгэн шилжүүлэлтийг ч ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй хийдэг ч ийнхүү удирдлагынхаа ур чадварт эргэлзэх шалтгаан болж буйг уг нийтлэлд тодорхой жишээ баримттайгаар бичжээ.
Тухайлбал, Николаевын ойролцоо явагдсан нэгэн удаагийн тулаанд олон улсын легионы хэсэг цэргүүд ОХУ-ын цэргүүдтэй тулгарч байлджээ. Энэ үед бусад анги нэгтгэлээс ямар нэмэлт хүч илгээгээгүй, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ аваагүй гэнэ. “Бид оросуудад бараг бүслэгдчихээд байхад ямар ч тусламж үзүүлээгүй. Бид хүнд байдлаас арай гэж мултарсан. Дөрвөн цэрэг алагдаж, хэдэн хүн шархадсан. Нэг маань олзлогдсон. Гэтэл Украины дарга нар биднийг оросууд байгаа байрлал руу буцаж очиж тулалдахыг тушаасан” гэж хөлсний цэргүүдийн нэг нь ярьсныг нийтлэлд иш татжээ.
Хөлсний цэргүүд дээрхээс гадна Украины армийнхны үйлдсэн дээрэм болон зэвсгийн наймааны талаар баримтууд гаргаж тавьсан байна. Der Spiegel -ийн баталж байгаагаар, Легионы цэргүүд дээрх асуудлаар алан ёсны гомдол гаргасан бөгөөд тэрхүү гомдол нь Ерөнхийлөгч В.Зелинськийн гарт очсон байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг гомдлыг холбогдох байгууллагуудад өгч, хянан шийдвэрлэхийг үүрэгджээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНЭХЭЭР ХҮНД НӨХЦӨЛД ОЧИЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ГАРЦААГҮЙ. 10 ДАХИН ИХ ЗЭР ЗЭВСЭГ ЦУГЛУУЛСАН ОРКУУДТАЙ ТУЛАЛДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БАРУУНЫХНЫ ХИЙДЭГ ДАЙН БИШ ЮМ. МАНГАСЫН АРМИТАЙ Л ТУЛАЛДАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ
ХЭДХЭЭН ХАЛТАР ТӨГРӨГӨӨР АМИА СОЛЬЖ БАЙГАА ХӨЛСНИЙ ЦЭРГҮҮД ТА НАР ХОХЬ ЧИНЭЭ НААД АЛИАЛАГЧ ЧИНЬ ТА НАРЫГ ҮНЭНДЭЭ ЗОЛИГТ ГАРГААД ШАРИЛЫГ ЧИНЬ НУУЧИХААД СУРАГГҮЙ БОЛСОН ЯАНАА ОРОСУУД ШОРЛОГ ХИЙГЭЭД ИДЦИЙШТ ГЭЖ ХЭЛНЭ ДЭЭ. АМЬД БАЙГАА ХӨЛСНИЙ АЛУУРЧИНГУУДАА ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛААД АЖИЛЛАСАН ХУГАЦААНЫХАА МӨНГӨ ТӨГРӨГИЙГ ХЭРВЭЭ ӨГВӨЛ АВААД ГЭР ГЭРТЭЭ ХАРЬЦГАА ГЭЖ ЗӨВЛӨЕ.АМЬД ЯВБАЛ АРВАН ТАВАН УДАА ДУР ТАВЬЖ ЧАДНАА ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙНА. НААНАА ҮХЭЖ ХАТВАЛ ЭХНЭРИЙГ ЧИНЬ ХЭН НЭГЭН ЭР ТЭНГЭР ХАРУУЛЖ ЧАМАЙГ МАРТАНА ЧИ ТЭНЭГЭЭ ХУРДАН ХАРЬЧИХАА
УКРАЙН ба барууныхан болон НАТО АНУ ялагдаж ээ
НААД ҮГЭЭ ОРОСУУДАД ХЭЛ
Ер нь та 2т хамаатай юү , дутаач...
Хохь нь, Украйны цэргийн дарга нарын зөв