ДЭЛХИЙНийгмийн

БНСУ хууль бус ажилчдад X.31-ний дотор эх орондоо буцах боломж олгожээ

БНСУ хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй гаднын иргэдэд ирэх аравдугаар сарын 31-ний дотор сайн дураараа эх орондоо буцах боломж олгожээ.

Тус улс ийм боломжийг үе, үе олгодог бөгөөд  цагаач ажилчид “Өршөөлийн сар” гэж нэрлэдэг аж. Хууль хяналтынхан “Өршөөлийн сар” зарласныхаа дараа хэрэгжилтээс хамаараад идэвхжүүлэх арга хэмжээ авч, хяналт шалгалтаа эрс эрчимжүүлдэг. БНСУ-д одоо яг ийм ажиллагаа болж байгаа бөгөөд өнгөрсөн сард массаж үйлчилгээний газар ажилладаг, орон байраар очиж массаж үйлчилгээ үзүүлдэг, зугаа цэнгээний газраар биеэ үнэлдэг, зохион байгуулж зуулчилдаг 1000 шахам гаднын иргэнийг баривчилж, албадан нутаг буцаасан бол ирэх хоёр сарын хугацаанд хүргэлт, такси үйлчилгээ эрхлэгчид, хууль бус хөдөлмөр эрхлэгчдийг ажилд зуучилдаг ААН-үүдэд илүү анхаарал хандуулж ажиллах юм байна.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button