УЛС ТӨР

БНСУ-ын Гадаад харилцааны сайд ирэх долоо хоногт Монголд айлчилна

БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин ирэх долоо хоногт Монгол Улсад гурван өдрийн ажлын айлчлал хийхээр болжээ.

Тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монголд ирж буй бөгөөд ням гарагт Улаанбаатарт ирж, даваа гаргаас албан ёсны уулзалт хэлэлцээрүүдэд оролцох юм байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзалт хэлэлцээр хийх аж.  

Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад харилцааны сайд 2014 оноос хойш Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн 2021 оноос хойших анхны төрийн айлчлал болохыг БНСУ-ын ГХЯ онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Viza hurdluulaa,20 jil solongos yavahdaa,10 honogoos deesh bolj uzeegui hunii viza g 2 sar hyanana gej uy bnaa,turgen shuurhai bolgomoor uym..

Холбоотой мэдээ

Back to top button