Азийн голлох биржүүдийн индекс унав

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл “Үнийн өсөлтийг хязгаарлах зорилгын хүрээнд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмнэ” гэж мэдэгдсэний дараа Азийн хөрөнгийн зах зээлд уналт ажиглагджээ.
Японы Nikkei 225 индекс даваа гарагийн өглөөний арилжааг 2.8 хувийн уналттай эхлүүлсэн бол БНСУ-ын Kospi, Австралийн ASX 200 тус бүр 2.0 гаруй, Хонконгийн Hang Seng 0.8 хувиар буусан байна. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл баасан гарагт мэдэгдэл хийсний дараа Нью Йоркийн биржийн индекс шууд 3 хувиар унасан бөгөөд нөлөө нь Ази руу орж ирж буй нь энэ аж.
Бодлогын өндөр хүү нь зээлийн өртгийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийнхэнд олдоход бэрх болгодгийн дээр зах зээл дээрээс бэлэн мөнгө банк руу эргэн татагдаж, эдийн засгийн өсөлтийг удааширдаг. Гэсэн ч үнийн өсөлт, инфляцийг тогтоох үндсэн арга болж ирсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.