Гадаадын хэвлэлд: ОХУ-ын үйлдвэр Монголын нефть импортлогчдоос олон тэрбум төгрөг залилжээ

Эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичдэг хойд хөршийн “Үнэний мөч” /“Момент истины”/ цахим сонин Башкирын БНУ-ын хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэн Вадим Усманов гэгчийг өмгөөлж хамгаалан, хохирогч болох Монголын нефть бүтээгдэхүүн импортлогч компаниудыг олон жил чирэгдүүлж байгаа сэдвийг уржигдар хөнджээ.
10 жилийн өмнө Монголын нефть бүтээгдэхүүн импортлогч компаниуд /Нилүүлэгч тал хэмжээнээс шалтгаалж үнээ хөдөлгөдөг тул манай нефть импортлогчид хоёр, буюу хэд, хэдээрээ нийлж захиалга өгөх явдал байдаг. Нэвтрүүлэгт хохирогч болсон хуулийн этгээдүүдийн нэрийг нууцалсан байв/ Башкирын БНУ-ын “Уралнефтепродукт”, “Уралойл” (Казахстан) компанитай холбогдон, шатахуун худалдаж авах гэрээ байгуулжээ. Нийлүүлэгч тал гэрээний урьдчилга төлбөр хэмээн нийт үнийн дүнгийн 70 хувийг урьдчилгаа байдлаар авсан ч дараа нь гэрээнд заасан үүргээ билүүлээгүй, өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй аж.
Хүлээж цөхсөн Монголын компани асуудлыг шийдвэрлүүлэхээр Башкирын БНУ-ын хуулийн байгууллагад хандсан байна. Хуулийн байгууллагаас гэрээг гардан үйлдсэн Вадим Усманов гэгч нь Монголын талын хүссэн бүтээгдэхүүнийг хүссэн үнэ, хэмжээгээр нийлүүлэх боломжтой гэсэн баталгаа, бүтээгдэхүүний техникийн үзүүлэлтүүд хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон ч шүүхийн шатанд шилжүүлэлгүй наана нь удаашруулсан байна. Тэр ч байтугай хэргийг хаахын төлөө ажиллаж, эцэстээ хэргийг хаажээ.

Хэрэг хаагдсаны дараа Монголын компани ОХУ-ын Ерөнхий прокурорт хандахад Башкирын хуулийн байгууллага хэргийг хууль бус аргаар хаасан болохыг тогтоосон ч дахин мөрдөн байцаалт явуулах асуудалд хүчин чармайлт гаргаагүй тул Монголын тал хэргээ шүүхээр шийдвэрлүүлж чадалгүй, хохирогч хэвээр үлдсэн аж.
Нэвтрүүлгийн төгсгөлд “Үнэний мөч” нэврүүлгийн редакциас Монголын компаниудад туслах зорилгоор Уфа руу сурвалжлагч томилж, бие даасан эрэн сурвалжилга явуулахаа илэрхийлсэн байв. Хохирлын хэмжээ нь хэдэн зуун сая рубль буюу монгол мөнгөөр хэдэн тэрбумаар хэмжигдэх хэргийг “Үнэний мөч” нэвтрүүлгийн редакц ийнхүү олон нийтэд ил болгосон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tegeed unee nemj sharhaa nohoj baij l dee.
Хүний хүн бол хүний л хүн өөрийн газар нутаг өөрийнхөө эрх ашигаа л нэгт тавина шүү дээ
нүгэл нүдээ олжээ ард түмнээ олон жил дээрэмдсэндээ
оросууд угаасаа л биднийг дээрэлхэж дорд үздэг. Хятад нь дээр
Оросод алдсан мөнгөө хэд нугалаад монголчуудаасаа олчихсон байхоо
ҮНЭН ҮҮ.УСМАНОВЫГ БАШКИРЫН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮМҮҮСТЭЙ НЬ НЬ ӨГӨӨЧ.НЭГЭН БАЙГУУЛЛАГУУДЫН ХООРОНДЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨРЧИЛ БАЙНА.УЛС ХООРОНДЫН ЗӨРЧИЛ БИШ БАЙНА .ЯАГААД НЭР ДУУ ХООЛОЙГОО НУУЖ ӨӨРЧЛӨВ ӨӨ..ГҮТГЭЛЭГ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЮМ БИШ ҮҮ