Муктада ас Садр Иракийн улс төрөөс явж байгаагаа зарлалаа

Иракийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, тус улсад үүсээд буй улс төрийн хямралын нэг шалтгаан болоод байсан Муктада ас Садр улстөрчийн замналаа дуусгаж байгаагаа зарлалаа. Шийт урсгалын томоохон төлөөлөгч, сая, сая дэмжигчидтэй тэрээр твиттер хуудсаараа дамжуулан энэ талаар мэдэгдсэн байна.
Түүний тэргүүлсэн улс төрийн хүчин өнгөрсөн жил болсон Парлааментын сонгуульд хамгийн олон суудал авсан ч шинэ Ерөнхий сайдыг томилохтой холбоотой асуудлаас болоод эвсэл дотор намтайгаа зөрчилдсөн тул парламентын гишүүнээсээ татгалзаж, гудамжнаас улс төрийн тэмцэл хийх замд шилжсэн юм. Гишүүд дэмжигчид нь Ерөнхийлөгчийн ордон руу дайрах үеэр 15 хүний амь нас үрэгдэж, цаашдаа улс оронд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй болсон тул тэрээр ийнхүү улс төрөөс явж байгаа бололтой.
Муктада ас Садр хоёр хоногийн өмнө АНУ-ын цэргүүд Ирак руу дайрснаас хойш улс төрд орж ирсэн хүмүүст хандаж, бүгд нэг зэрэг улс төрөөс явахыг уриалж байжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.