ДЭЛХИЙ
Хятадтай "ойртсон" Соломоны арлууд АНУ-ын байлдааны онгоцуудыг боомтдоо нэвтрүүлэхгүй

Соломоны арлуудын Засгийн газар АНУ-ын байлдааны хөлөг онгоцуудыг боомтдоо нэвтрүүлэхгүй гэж мэдэгджээ. Арлын улс өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-тай аюулгүй байдлын гэрээ байгуулснаасаа хойш Вашингтонтой харилцаа нь муудсан юм байна.
Канберра дахь ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд “Засгийн газрын шийдвэрийг энэ сарын 29-ний өдөр АНУ-д албан ёсоор мэдэгдсэн” талаар дурджээ. Ерөнхий сайд Манассе Согаваре өнөөдөр эл шийдвэрээ албан ёсоор зарлах юм байна.
Арлын улс гэхдээ шийдвэр гарахаас өмнө зөвшөөрлөө авсан АНУ-ын цэргийн “Mercy” хөлөг онгоцыг боомтдоо оруулах гэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.