ДЭЛХИЙ

“Нирвана” хамтлагаас 150,000 ам.доллар нэхэмжлээд ялагджээ

Домогт  “Нирвана” хамтлагийн 1991 онд гаргасан “Nevermind” цомгийн нүүр зураг болсон эр хамтлагаас 150,000 ам.доллар нэхэмжилж шүүхдээд ялагджээ.

31 настай Спенсер Элден хамтлагийн цомогт орсон зурагаа шүүхэд “Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэж тайлбарлаад гэрэл зурагчин Кирк Уэддл, “Nirvana” хамтлагийн гишүүд асан Дэйв Грол, Крист Новоселич, ахлагч Курт Кобайны бэлэвсэн гэргий  Кортни Лав нараас дээр дурдсан мөнгийг нэхэмжилсэн юм байна.

Шүүхээс харин түүний гомдлыг “Хэтэрхий оройтсон” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд давж заалдах боломжгүй болж буй. Гэвч АНУ-ын хэвлэлүүдээр ярилцлага өгч, дахин гомдол гаргана хэмээн ярьж яваа аж.   

“Нирвана” хамтлаг 1991 онд “Nevermind” цомгийнхоо нүүр зургийг авхдаа Спенсер Элдений эцэг, эхэд 200 ам.доллар төлж байжээ. Тухайн үед хамтлагийг хэн ч мэддэггүй байсан үе. Цомог гарсны  дараа хамтлаг алдаршиж, “Nevermind” цомог дэлхий даяар 30 гаруй сая хувь зарагдаж, бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэг болсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button