ДЭЛХИЙ

ВВС: ОХУ Херсонд явуулах санал асуулгаа хойшлуулжээ

ОХУ цэргийн тусгай ажиллагаагаар Украинаас эзэлж авсан зарим мужуудад “ОХУ-д нэгдэх эсэх” асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг барууны хэвлэлүүд сарын өмнөөс “Тагнуулын эх сурвалжийн мэдээлэл” гэсэн зүүлттэйгээр нийтэлж байгаа билээ. Тэгвэл оросууд Херсонд явуулах байсан бүх ард нийтийн санал асуулгыг аюулгүй байдлын үүднээс хойшлуулсан талаар ВВС агентлаг өнөөдөр мэдээллээ.    

Украины тал өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын хяналдтад алдсан бүс нутгууд руу сөрөг давшилт эхлүүлсэн бөгөөд энэ давшилтын гол хүч нь Херсон муж руу чиглэж байгаа аж.Тэд өчигдөр Херсон хотоос хойд зүгт 167 км-т байх Высокополье хэмээх жижиг хотыг чөлөөлжээ. Оросууд орж ирэхээс өмнө өмнө 4000 гаруй оршин суугчтай байсан уг хотод Украины арми далбаагаа мандуулж буй зураг, бичлэг интэернэтээр цацагдсан байна. Улмаар мужийн нийслэлд агаарын цохилт өгч буй бөгөөд Украины довтолгооноос болж Херсон хотын гол үүр эвдэрч нурсан гэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button