ДЭЛХИЙ
СЫЧУАНИЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ: БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Ажлын хэсэг байгууллаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс газар хөдлөлийн гамшигт нэрвэгдсэн Сычуань мужийн асуудлыг шийдэх зорилготой Ажлын хэсгийг эмхлэн байгуулжээ.
Ажлын хэсэгт Онцгой байдлын асуудал эрхэлсэн яам, Олон нийтийн аюулгүй байдал хариуцсан яам, Эрүүл мэндийн хариуцсан хороо болон бусад байгууллагын төлөөлөл багтсан байна. Ажлын алба газар хөдлөлийн гамшигт өртсөн иргэдэд туслдамж үзүүлэх, хор хохирлыг арилгахтай холбоотой голлох шийдвэрийг гаргах аж.


Газар хөдлөлт Сычуань мужийн Лудинд өчигдөр өдөр орон нутгийн цагаар 12.52 цагт болсон бөгөөд одоогийн байдлаар 46 хүний амь нас үрэгдсэн нь тодорхой болоод байгаа юм. Өөр 16 хүн сураггүй алга болсонд тооцогджээ. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.