Ханхүү Чарльз Меган Марклыг шүүхэд өгөхөөр зэхэж байна

Британийн ханхүү Чарльз бэр Меган Марклаа шүүхэд өгөхөөр зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
“Ханхүү бэрээ тэвчихээ больсон. Хүлээс нь алдарсан. Тэрбээр туршлагатай хуульчидтай уулзан энэ талаар зөвлөлдөж буй нь асуудалд нухацтай хандаж буйн илрэл” хэмээн дээрх мэдээллүүдэд онцолжээ.
Меган Маркл өнгөрсөн долоо хоногт телевизэд өгсөн ярилцлагадаа нөхөр нь эцэг ханхүү Чарльзыг “хар жагсаалт”-д оруулсан талаар ярьсан юм. Ингэхдээ нэлээд хайнга байдал гаргасан нь Чарльзын дургүйг нэгмөсөн хүргэсэн гэнэ. Меган “The cut”-д өгсөн ярилцлагадаа “Харри надад нэг удаа “Энэ хэргийн явцад /Меган Марклтай гэрлэснээ хэлж байна/ би аавыгаа алдсан” гэж хэлж байсан. Уг нь тэр заавал надтай адилхан байх ёсгүй л байсан юм. Гэхдээ энэ бол өөрийнх нь л шийдвэр” хэмээн ярьсан аж.
“Меган Маркл уг нь хадам талтайгаа эвлэрэх талаар сүүлийн үед их ярьж байгаа ч хэвлэлд өгсөн ярианаасаа болж эвлэрлээ хойшлуулж байгаа бололтой” хэмээн хэвлэлүүд бичиж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг хүү , урд нь нөхөртэй бсан хүүхэнтэй суугаад удам угсаагаа самарч бна да. Эцэг эх хүний ханийг мэддэг. Дургүй бгаа бол битгий суу гэсэн үг