ЭДИЙН ЗАСАГ

Хөшигний ард: Монголбанкны оффист л яригдаж буй "ипотекийг идэвхжүүлэх" ТӨЛӨВЛӨГӨӨ

“Банкууд ипотекийн зээл олгохгүй байна” гэсэн гомдол сүүлийн үед гарах болсон билээ. Иргэд албаны эх сурвалжийн “Зээл олгож байгаа”, зээлийн эдийн засагчийн “Зээл олгох боломжгүй” гэх хариултын дунд иргэд хавчуулагдаад удаж байна. Eguur.mn өнөөдөр ипотекийн зээлийн хөтөлбөрийг идэвхжүүлж, зээл олголтыг нэмэгдүүлэх арга замууд гэсэн сэдвийг хөндөж, энэхүү сэдэвтэй холбоотой шинэ мэдээллийг уншигчдад хүргэхээр бэлтгэлээ.   

БАНКУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОХ СОНИРХОЛ БУУРСАН НЬ ҮНЭН

Баталгаатай эх сурвалжаас авсан мэдээллээр, арилжааны банкууд ипотекийн зээл олгох сонирхолгүй болсон нь үнэн гэнэ. Үүнийг тайлбарлахын тулд эхлээд ипотекийн зээлийн хөтөлбөр ямар шат дамжлагаар явагддагийг ойлгох ёстой болно.

Ипотекийн зээлийн тогтолцоо бол Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд, Санхүүгийн зохицуулах хороо, МИК зэрэг олон оролцогчтой цогц тогтолцоо.

Засгийн газар зээлийн журам, шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, Монголбанк эх үүсвэр гаргах, арилжааны банкууд тэр үүсвэрээр нь иргэдэд зээл олгох, МИК олгосон зээлүүдийг худалдаж аваад ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас болгож хоёрдогч зах зээлд борлуулах, СЗХ Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах эрх олгох, бүртгэх, хяналт тавих гэх мэтээр оролцогч талууд бүгд өөрсдийн гэсэн үүрэгтэй.

Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг арилжааны банкууд бүрдүүлдэг. Төв банкны бодлогын хүү бага, улс орны эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй таатай, ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байсан үед тогтоосон энэ харьцаа одоо арилжааны банкуудад дарамт болж эхэлжээ. Монголбанкны бодлогын хүү хоёр оронтой тоо даваад явчихсан одоогийн нөхцөлд ипотекийн 40 хувь дээр 6, 8 хувийн хүүтэй зээл олгох нь яаж ч бодсон алдагдалтай нь мэдээж. Монголбанкны эх үүсвэр нэг жилийн л хугацаатай гардаг нь үүнд бас нөлөөлж буй. Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо хойрго болсны учир энэ аж.

ТӨВ БАНКНААС ГАРГАХ САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭХ ХУВИЛБАР

Байдал ийм боллоо гээд арилжааны банкууд ч, Төв банк ч зүгээр суугаагүй, илүү идэвхитэй үргэлжлүүлэхийг эрмэлзэж, арга замуудыг эрэлхийлж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөр бол Засгийн газраас эрсдэлийг аль болох өөр дээрээ авч, иргэдэдээ ашигтай байлгах, боломж олгох талыг бодолцож, тооцоо судалгааны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа зорилтот хөтөлбөр учир зогсоож болохгүй нь тодорхой. Тиймээс эх үүсвэрийн тал дээр Монголбанкны оролцоог нэмэгдүүлэх гарц байна хэмээн үзэж, энэ тал дээр судалгаа явуулж байгаа аж.

Ипотекийн зээлийн хөтөлбөр төсвөөс гадуур явдаг байх үед эх үүсвэрийн 90 хувийг Монголбанкнаас, 10 хувийг арилжааны банкууд гаргадаг байж. Арилжааны банкуудын зүгээс хуучны энэ харьцаа руугаа орьё гэсэн саналыг тавиад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хооронд Төв банк саналыг судалж, тодорхой төсөөллүүд гаргасан байна. Тодруулбал, санхүүжилтийн хувийг 80 хувь/20 хувь байх хувилбар дээр ажиллаж байгаа аж. Энэ ажил бүтэмжтэй болбол ипотекийн зээлийн хөтөлбөр цаашид арай идэвхтэйгээр үргэлжлэх боломж бий. Цар тахлын хуулийн үйлчлэлийн хугацаа дуусч, иргэд ипотекийн зээлээ төлж эхэлбэл эргэн төлөлт нь шууд дараагийн зээлийн санхүүжилт болж явах учир ирэх оны эхний өдрөөс ипотекийн зээл олголт дээрдэнэ гэсэн хүлээлт байна.

Гэсэн хэдий ч инфляцийг бууруулах ажлын үр дүн эцсийн эцэст чухал юм. Төв банкны бодлогын хүү нь 0.5-2.5 хувьтай байдаг АНУ-д ипотекийн зээлийн хүү 5.7 хувь болж огцом өссөн. Ипотекийн зээлийн хүү инфляци ирээдүйд өндөр байна гэсэн хүлээлттэй байгааг нь хэлээд өгдөг. Манайх зорилтот хөтөлбөр тул хүү маш тогтвортой явж ирлээ.

Аливаа зээлд хямд эх үүсвэр гэдэг маш чухал. Жишээ нь, 400 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж чадвал 8, 6 хувийн хүүгийн ялгааг арилгах боломж бүрдэх юм.      

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хуваагаад идчихсэн болтой зээлээ ч гаргаж чадахгүй ийм банк байгаад яахийн бэ сүйрвэл бно доо

Зочин
Зочин

Зээлээ гаргахгүй бол ард түмний хэцүүхэн байна шүү

Зочин
Зочин

наад зээлээ гаргаач

Зочин
Зочин

Үнэхээр банк бидэнд хэрэг болж байдгийг дурдах ёстой. ЭНЭ БОЛ МИНИЙ Л БОДОЛ

Зочин
Зочин

Төр ч гэсэн зээл өгөхгүй бгаа шүү дээ

Зочин
Зочин

Банкууд өөрсдөө шийдвэрээ гаргадаг гэсэн.

Зочин
Зочин

Тэгээд тэмцээж энэ ингээд яамар ч нэмэр байхгүй манай дүү хаан банк ажилдаг юм Настай улсууд банк суулт хийвэл дээр гэж байна лээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Банкинд ажилладаг хүн хэзээ ч ийм балай юм ярихгүй.

Зочин
Зочин

Найман хувийн зээл авсан иргэдээ зургаан хувийн зээл рүү зургаан хувь руу шилжүүлээч ээ

Зочин
Зочин

Залуу гэр бүлүүдээ дэмжээд 6%-н зээлээ өгөөчээ. Бүх банкууд 6%-н зээл өгөхгүй зогсооцон байна.

Зочин
Зочин

Банкуудынхаа зээлийн журмыг жаахан уян хатан болгооч ээ

Зочин
Зочин

6% garahgui bga bzdee buh bankuud l gargahgui bna ymar hunih ni garaad bnaa

Зочин
Зочин

Ипотёкийн 8 хувьтай өмнөх зээлийг 6 хувьд шилжүүлээч ээ... хувь хувьсгалын тохироогоор хамтарч шулсаар ард түмэн л хохирсоор байна...

Зочин
Зочин

ZEEEEL OLGOHGVI UNEHEEEER MUUHAI BNA

Зочин
Зочин

ZEEEELEEE GARGALDAAAAAAA GUIY

Зочин
Зочин

Банк бусаас зээл авч хүүнд нь алуулж дуусч байна өө зээлэээ гаргаж эхлээээ банкааа ахин дахин шүтий

Зочин
Зочин

потекийн зээлийн асуудалууд юу болсон бэ ❓❓❓
Банкууд ипотекийн зээл өгөхгүй зогсооцон байна. Залуу гэр бүлүүддээ боломж олгоод дэмжээд өгөх хэрэгтэй байна шдээ. Улс төрчид нь ар түмний мөнгөөр туйлж байдаг яасан шудрага бус нийгэм бэ ❓❓❓❓❓❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗❗

Зочин
Зочин

bankuud zeelee ogoochee zvger ogdog bsan odoo ynz bvriin shaardlaga tavidag boltson bna

Зочин
Зочин

Зээлээ олгоочээ

Зочин
Зочин

6% Зээлээ яааралтай ологчих тэхүү үнэхээр гуйж бна

Зочин
Зочин

Huugee buulga

Зочин
Зочин

Банкууд зээл гаргахгүй болохооор ард түмэн чинь янз бүрийн аплекшэйнаас зээл авч хүүндээ үнэхээр идүүлж дуус байна шүү

Зочин
Зочин

Төр минь анхаараад өгөөч

Зочин
Зочин

Zeeeeleeeeeeee gargaldaaaaaaaa

Иргэн
Иргэн

Банкуудын теллерүүд ба ажилтнууд муу үйлчилж, ингэснээр өрсөлдөгч банкаа сурталчлан, хахууль авдгаараа төрийн албан хаагчдыг ардаа орхидог.

Холбоотой мэдээ

Back to top button