ДЭЛХИЙ
Хорватад галт тэрэг мөргөлдөж, олон хүний амь үрэгджээ

Хорват улсын Новска хотод галт тэрэг мөргөлдөж, зургаан хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Осол өчигдөр орой орон нутгийн цагаар 21.35 цагт болсон байна.
Эх сурвалжид бичсэнээр, зорчигч тээврийн галт тэрэг улаан гэрлээр орсноор ачааны галт хэрэгтэй мөргөлджээ. Ослын улмаас зургаан хүний амь хохирсноос гадна 11 хүн гэмтсэн байна. Ослын газар эмнэлэг, онцгой байдлын алба ажиллаж, галт тэргэн дотроос хүмүүсийг гаргах ажиллагаа явуулж байгаа аж. Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович мөн ослын газар хүрч очин нөхцөл байдалтай танилцжээ.
Орон нутгийн хэвлэлд бичсэнээр, ачааны галт тэргэнд цагаач иргэд сууж явсан зөрчил гаргасан нь тодорхой болсон байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ачааны галт хэрэгтэй мөргөлджээ? юу гэсэн үг үү
Суудлынх нь гэрлээ андуураад орсон гэсэн үг. Хүлээх ёстой байсан гэнэ.
Хорват нь тодорхой хэлсэн байхад зүгээр нутгийн (local) хэвлэлд мэдээлснээр гээч ! Орон нутаг гэдэг холбоосыг буруу контекстээр хэрэглээд бүр сурчихсан. тэр нь зөв мэт болчихсон дампуу юм.
Галт тэрэг 1800-аад онд болсон аваар уу... Галт тэрэг гэнээ