ДЭЛХИЙ
ИХ БРИТАНИ: Чарльз III хаан ширээндээ заларлаа
Хатан хаан Елизавета II нас барсны дараа хаан болсон ханхүү Чарльзыг ширээнд нь албан ёсоор залах ёслол Лондон хотын Сент Жэймсийн ордонд болж өнгөрлөө. Түүнийг олон зууны жилийн уламжлалтай тусгай ёс дэгийг гүйцээсний эцэст хаанд өргөмжилжээ.
Хаан ширээндээ заларсны дараа тангараг өргөж хэлсэн үгэндээ Чарльз III хатан хаан агсан ээжийнхээ үлгэр жишээгээр улс орноо удирдан залахаа амласан байна. Дараа нь ээжийнхээ оршуулах ёслолын талаар зарлиг гаргажээ. Гэхдээ огноо нь олон нийтэд хараахан зарлагдаагүй байгаа юм.
Их Британийн хаан ширээ шинэ эзэнтэй болсныг ордны тагтан дээрээс ард олонд уншин сонсгосны дараа Хайд парк, Лондоны цамхагаас ёслолын буудлага үйлдэж, ард олон “Бурхан хааныг хамгаалах болтугай” дууг дуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржийг хаан болгоё
Битгий сулиар!
Би ХААН болно шүү