ДЭЛХИЙ

Дуучин Шер талийгаач Хатан хааныг “үнээ” гэжээ

Дуучин Шер твиттер хуудастаа саяхан нас барсан Хатан хаан Елизавета II-ын дурсгалд зориулсан хүндэтгэлийн үг бичихдээ санамсаргүй алдаа гаргаж, үнээтэй зүйрлэчихжээ.

76 настай поп од “Хатан хаан Елизавета II таалал төгссөнд харамсаж байна. Түүнтэй танилцах хувь тохиож байлаа. Хүмүүс түүнтэй уулзахаар урт дараалал үүсгэсэн байсан. Тэр надтай ярилцаж, асуулт асууж, их сонирхолтой байлаа гэж хэлж билээ. Би бахархаж байна. Тэр /үнээний эможи/ байлаа” хэмээн бичсэн юм байна.

Дуучин GOAT /Greatest of all time/ буюу “Бүх цаг үеийн шилдэг” гэж бичихэд нь ямааны зураг гарч ирээд дуучин дарахдаа андуураад үнээний зураг дарчихсан бололтой. Дуучин өөрөө энэ талаар тайлбар хийгээгүй болохоор дагагчид нь л ийм гаргалгаа хийсэн байна. Харин дагагчид нь цааш түгээж, 20 000 гаруй ретвит авч, олон тооны миймийн санаа болжээ.         

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Goat нь ямаа гэсэн үг л дээ. Үнээ гэвэл cow болно.

Холбоотой мэдээ

Back to top button