Крымын захирагч украин дуу дуулсан иргэдээ шийтгэхээр эрэн сурвалжлуулж байна

Крымын захирагч Сергей Аксенов нэгэн иргэнээ ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж буй чухал цаг үед украинаар дууллаа хэмээн буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заналхийлжээ.
Тэрбээр телеграм хуудастаа оруулсан видео мэдэгдэлдээ өөрөө энэ талаар ярьсан байна.
“Оролцогчид нь украиныг дэмжсэн үг яриа хашхирсан, украинаар дуулсан нэг бичлэг олон нийтийн сүлжээнд яваад байх шиг байна. Энэ зугаа цэнгээнийг зохион байгуулсан, оролцсон хүмүүсийг олж хариуцлага хүлээлгэнэ. Үндэсний сүлд дууг дуулсан хүмүүсийг бүгдийг нь олж тогтооно.
Ийм хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна ажлаас нь чөлөөлөх, ОХУ-ын нутаг дэвсгэрт бизнес эрхлэхийг нь хасах гэх мэт хариуцлага тооцож болно. Холбооны аюулгүй байдлын алба, хууль хүчний байгууллага энэ хэрэг дээр хамтарч ажиллаж байгаа.
Хүмүүс биеэ зохих ёс журмын дагуу авч явах хэрэгтэй. Киевийн дэглэмийг санагалзаж, тэр үеэ санаж дурсаад байгаа бол тэндээ очиж амьдар. Манай улсад хайргүй бол хайртай улс руугаа явцгаа” хэмээн тэрбээр ярьжээ.
С.Аксеновын хэлсэн тэр бичлэг цахим орчинд тарсан нь үнэн бөгөөд зугаа цэнгээн гээд байгаа нь хурим, Украины сүлд дуу гэсэн нь харин “Червона калина” гэдэг дуу аж. 1914 онд зохиогдсон энэ дуу ОХУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд ихэд алдаршсан юм байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРОС БОЛ ХУУЛЬ ЦААЗ ГЭЖ ҮГҮЙ ЛАЛАРЫН ОРОН
ГАЗАР НУТГИЙГ НЬ БУЛААЖ АВЧИХААД ХӨӨГӨӨД БАЙДАГ ЛА ЛАРУУД ЮМ ДАА