ДЭЛХИЙ
Киргиз, Тажикийн хилчид буудалцжээ

Киргиз-Тажикийн хилчид өнөө өглөө буудалцжээ. Киргизстаны Хил хамгаалах албанаас энэ талаар мэдээлжээ.
Мэдээлэлд бичсэнээр, буудалцаан Булак-Башы Баткенскийн орчимд болжээ. Киргизстаны хилийн харуулын анги шалгалтаар явж байгаад Тажикистаны хилийн харуулын анги хил зөрчиж, байлдааны ашигтай байрлал эзэлснийг илрүүлсэн байна. Улмаар хууль зөрчсөн үйлдлээ зогсоож, буцахыг сануулжээ. Харин энэ үед Тажикистаны талаас гал нээсэн гэнэ. Буудалцааны улмаас учирсан хохирол байхгүй. Өнөө өглөөний 09.30 цагийн орчимд /Улаанбаатарын цагаар өдөр 11.30/ буудалцаад удалгүй учир зүйгээ ололцсон гэсэн байна.
Бууудалцаан болсныг Тажикистаны эх сурвалж мөн үнэн гэж нотолсон ч шалтгааныг нь асуухад “Мэдэхгүй” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.