ШХАБ-ын чуулган: Байгууллагын шинэчлэлтэй холбоотой 40 гаруй баримт бичгийг батална

ШХАБ-ын жинхэнэ гишүүдийн хуралдаан Узбекистаны Самарканд хотноо эхэллээ. Хуралд байгууллагын жинхэнэ гишүүн найман /Энэтхэг, Казахстан, Киргизстан, БНХАУ, Узбекистан, ОХУ, Тажикистан, Пакистан/ улсын удирдагчид оролцож байна.
Байгууллагыг даргалагч, хурлыг зохион байгуулагч Узбекистаны тал уг хурлаар хэлэлцүүлж батлуулахаар 40 гаруй бодлогын болон санамж бичгийг бэлтгэжээ. Чуулган эхлэхээс өмнө мэдээлэгдэж байсан, байгууллагыг түүхийн шинэ шатанд гаргах учиртай дүрэм, хөтөлбөрийн шинэчлэл, гишүүнчлэлийн бодлого, батлан хамгаалах, аюулгүй байдлын тал дээр хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зэрэг агуулгууд энэ 40 баримт бичиг дотор бий.
ШХАБ-ын чуулганы үеэр болдог хурлыг өргөтгөсөн, цомхон бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг бөгөөд эхнийхэд ажиглагч гишүүн, хамтрагч зэрэг улс орнуудыг хамруулдаг бол сүүлийнхэд нь зөвхөн гишүүн улс орнууд оролцдог юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.