ДЭЛХИЙ
"China Telecom" компанийн барилгад гал гарч, 20 минутад шатжээ

БНХАУ-ын Чанша хотод байрлах "China Telecom" компанийн 200 метр өндөр барилгад гал гарч, 20 минутын дотор шатжээ. Барилгад серверүүдэд зориулсан 35 тонн түлш байсан нь хурдан шатахад нөлөөлсөн гэж хэвлэлүүд бичиж байна.
"Бээжин жибао"-д бичсэнээр, гал өнөөдөр орон нутгийн цагаар 15.30 цагт /Улаанбаатарын цагтай ижил/ гарчээ. Гал аравдугаар давхраас дээш гарсан бөгөөд 300 аврагч гал унтраах, аврах, эрэн хайх ажиллагаа гүйцэтгэж байгаа аж.
"China Telecom" нь хэрэглэгчдийнхээ тоогоор БНХАУ-даа гуравдугаарт ордог, харилцаа холбооны ТӨК юм. "Forbes Global" 2019 онд дэлхийн хамгийн том компаниудыг нэрлэхэд 168 дугаарт эрэмбэлэгдэж байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭ БУРХАН МИНЬ 20 МИНУТ ХҮН АМЬД ГАРЧ ЧАДАХ УУ
ХЯТАДУУД ИХ Л БАРЦАДТАЙ БАЙНА ДАА
Аюултай юм болжээ.Түлш хэрэглэх шаардлагатай барилгыг сайн төлөвлөх хэрэгтэй сургамж шүү.