ДЭЛХИЙ
Азербайжан улс амь үрэгдсэн 95 цэргийнх нь цогцсыг Армены талд хүлээлгэж өгчээ

Азербайжан улс Уулын Карабахт болсон байлдааны үеэр амь үрэгдсэн 95 цэргийнх нь цогцсыг өчигдөр Арменд хүлээлгэж өгчээ. Тэдгээр цэргийн цогцос байлдааны ажиллагаагаар Азербайжанд эзлэгдсэн нутагт үлдээд байсан аж.
Хүлээлгэж өгөхийн өмнө Цэргийн прокуророос үзлэг шалгалт хийж, яргалал, тамлалын ул мөр байгаа эсэхийг шалгаж, байхгүйг нь баталгаажуулжээ.
Азербайжан өмнө нь 32 цэргийн цогцсыг мөн хүлээлгэж өгсөн бөгөөд нийтдээ 127 цогцос хүлээлгэж өгөөд байна. Армены тал өмнө нь Азербайжантай хийсэн тулааны үеэр цэрэг, энгийн нийлсэн 200 гаруй хүн амь үрэгдэх буюу сураггүй алга болсон гэж мэдэгдэж байсан юм.
Хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн энэ сарын 13-наас эхэлж, өчигдөр дууссан юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.