Нийгмийн

Донецк, Луганскийн БНУ, Херсон, Запорожье мужид ОХУ-д нэгдэх эсэх асуудлаар санал хураалт явагдаж байна

Украинаас салан тусгаарласан Донецк, Луганскийн БНУ, Украиных байгаад одоо ОХУ-ын хяналтад хэсэгчлэн шилжээд буй Херсон, Запорожье мужуудад ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх эсэх асуудлаар санал хураалт эхэлжээ.

Санал хураалт энэ сарын 27-ныг үргэлжилнэ.

ХЕРСОН

Херсон мужид санал авах байрууд цагтаа нээгдсэн, байдал тайван байгаа талаар тус мужид санал асуулга зохион байгуулах комиссын дарга Марина Захарова мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа.

ДОНЕЦК

Бүгд найрамдах Донецк ард улсад мөн ОХУ-д нэгдэх эсэх асуудлаар санал асуулга эхэлсэн. Санал авах байрууд орон нутгийн цагаар өглөө 08.00 цагт /Улаанбаатарын цагаар 13.00/ нээгдсэн, санал хураалт тайван үргэлжилж байгаа гэж Сонгуулийн төв комиссын дарга Владимир Высоцкий мэдээлсэн байна. Донецкийн Ардын БНУ-ын тэргүүн Денис Пушилин санал хураалтыг “Хүнд бэрх замын оргил үе” хэмээн тодшорхойлсныг РИА Новости онцолжээ.

ЛУГАНСК

Ижил санал асуулга Бүгд Найрамдах Луганск Ард Улсад мөн эхэлсэн. Санал авах байрууд 08.00 /Улаанбаатарын цагаар 13.00/ цагт нээгдсэн байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс санал авх байруудыг гадаа буюу задгай талбайд байгуулсан байна. Санал авах байрууд 27-ны 08.00-16.00 цаг хүртэл ажилласнаар санал хураалт дуусах учиртай. Зохион байгуулах комиссын гишүүд энэ сарын 26-ныг хүртэл айлуудаар явж ухуулга хийх юм байна.

ЗАПОРОЖЬЕ

Запорожье мужийн иргэд өнөө өглөөний 08.00 цагаас эхлэн ОХУ-д нэгдэх асуудлаар санал хураалтад оролцож эхэлсэн байна. Зохион байгуулах комиссын ажилчид санал хураах байр нээгдэхтэй зэрэгцэн айлуудаар явж, ухуулга сурталчилгаа явуулж эхэлжээ. Тус мужийн хувьд санал хураалт энэ сарын 27-ныг хүртэл өдөр бүр 08.00-20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал асуулгад оролцогчид “Та Запорожье мужийг Украины бүрэлдэхүүнээс гарч, бие даасан улс болж Оросын холбооны бүрэлдэхүүнд нэг нэгж болж орохыг зөвшөөрөх үү” гэсэн асуулиад хариулах ёстой ажээ.

Дээрх дөрвөн муж дотроо иргэд тус, тусынхаа БНУ, мужийн асуудлаар саналаа өгч болох юм байна. Өөрөөр хэлбэл, Донцекийн оршин суугч нөгөө гуравт ажиллаж, аялж таарсан ч Донецк мужийнхаа асуудлаар саналаа өгч болох юм байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ мэдээж шударга хариу гарахгүй нь ойлгомжтой.Иргэд саналаа өгөхгүй гэхээр мэдээж хүчээр өгүүлэх л болно.Путин арьсаа хамгаалах зорилгоор л ийм тэнэглэл хийсэн.

Холбоотой мэдээ

Back to top button