Нягталъя: "Ши Жиньпин гэрийн хорионд орсон, генерал Ли Чиаоминг дараагийн удирдагч болно" гэж үнэн үү

“БНХАУ-д цэргийнхэн төрийн эргэлт хийсэн, удирдагч Ши Жиньпин гэрийн хорионд орж, генерал Ли Чиаоминг дараагийн удирдагч болно” гэсэн мэдээлэл хоёр хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээнд тархаад байгаа билээ.
Ердийн үед бол ийм мэдээлэлд хэн ч итгэхгүй байсан нь магад. Гэхдээ энэ удаад БНХАУ-ын гадаад дотоодод өрнөж байсан үйл явц, гэнэтийн шийдвэрүүд зэрэг баримтууд яалт ч үгүй “БНХАУ-д ямар нэг юм болжээ” гэж эргэлзэх, зарим нэгнийг итгэх хэмжээнд цугларч буй тул Eguur.mn энэ сэдвийг хөндөж байна.
ЭРГЭЛЗЭХ, ИТГЭХ ШАЛТГААНУУД
-БНХАУ энэ сарын 21-ний өдөр Хууль зүйн сайд асан Сун Лижунь, Олон нийтийн аюулгүй байдлын яамны орлогч сайдаар ажиллаж байсан Фу Чэнхуа нарт хоёр жилийн дараа бүх насаар нь хорих ялаар солих болзолтой цаазаар авах ял оноосон. Улмаар яг ижил зүйн ангиар маш олон албан тушаалтныг хэргийг шийдэхээр болоод байв.

БНХАУ өнгөрсөн гурван жилд сая гаруй төрийн албан хаагчид авлигын хэргээр хариуцлага тооцсон учир энэ нь БНХАУ-даа бол байдаг л нэг хэрэг, гэвч цаг хугацааны хувьд намын их хуралтай хэт ойр шийдсэн нь хэвлэлүүд “Ши Жиньпин ирэх арваннэгдүгээр сард болох Намын их сурлаас өмнө дайснуудаа цэвэрлэж байна” гэж хардахад хүргэсэн юм. Гэхдээ нислэгүүд цуцлагдаж, цуурхал дэгдээд ирсний дараа шүүхийн шийдвэр ч холбогдоод ирсэн.

Дээрх хоёр кадр хоёулаа хууль, хүчний байгууллагад ажиллаж байсан, салбартаа маш нөлөөтэй хүмүүс байсан. Фу Чэнхуа 11 жилийн өмнө Бээжин хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад дэвшсэн, хамгийн ирээдүйтэй дарга нарын нэг явсан. Мөн үүнээс ч илүү анхаарал татах нэг баримт нь Сун Лицзюний ялын тогтоолд 646 сая юань /91 сая ам.доллар/ авлигад авсан гэдгээс гадна “Намын эв нэгдэлд ноцтой хохирол учруулсан” гэдэг өгүүлбэр байсан явдал юм. Барууны жиргээчдийн сэвээд байгаа “Ши Жиньпиний эсрэг бүлэглэл хуйвалдаан нь илчлэгдсэнийг мэдээд яаралтай хөдлөхөөс аргагүй болчихов уу” гэдэг хар эндээс эхтэй.
-БНХАУ лхагва гарагаас олон улсын, дотоодын нийлсэн 9000 гаруй нислэгээ учир битүүлэг шалтгаанаар цуцалсан гэсэн мэдээлэл цацагдлаа. БНХАУ-ын холбогдох албаныхан энэ талаар “Нислэг цуцлагдсан нь үнэн” гэснээс өөр тайлбар өгөөгүй байна.

Энэ гэнэтийн үйл явдал нь “БНХАУ-д гоц халдвартай вирус дэгдсэн”, “БНХАУ-д төрийн эргэлт гарсан”, “БНХАУ цэргийн том сургуулилтад бэлтгэсэн” гэж таамаг гарахад нөлөөлсөн юм. Хамгийн гол нь, тус улсад агаарын орон зайг чөлөөлөх эсэх шийдвэрийг цэргийнхэн гаргадаг нь сүүлийн хоёр таамгийг нь илүү бодит болгож буй.
ИТГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД
-Төрийн эргэлтийн талаар анх жиргэсэн хүн нь АНУ-д амьдарч, Бээжингийн дэглэмийг тууштай эсэргүүцдэг Женнифер Зенг гэгч. БНХАУ, БНАСАУ, ОХУ зэрэг, АНУ-ын дэглэмийг сөрөн зогсогчдын алдаа дутагдлыг дуугүй өнгөрөлгүй сэвдэг нэгэн.

Түүний жиргээнүүд үнэний хувьтай ч заримдаа төсөөлөлдөө хэт автдаг болох нь “Ким Жон Ун нас барсан байж болзошгүй” гэх мэт жиргээнээс нь харагддаг. Ер нь аль нэг том дарга олон нийтийн өмнө гарахгүй удахад л “Үхсэн байж магад”, “хүнд өвчин туссан байж магад” гэх зэргээр жиргэж олны анхаарлыг татдаг бололтой юм.
-Дээр дурдсан Женнифер Зенг гэгч нь хоёр хоногийн өмнө БНХАУ-ын Жианжиакоу хотоос цэргийн зориулалттай автомашинууд Бээжинг чиглэн явж байгаа талаар видео бичлэгтэй жиргэсэн.
Гэхдээ өөр олон эх сурвалж "Бээжинд одоогоор нам тайван, иргэд БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн байр, “Алтан долоо хоног” гэгчдээ бэлтгээд хэвийн байна" гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
ЭРГЭЛЗЭЭГ АРИЛГАХ ХҮН НЬ ШИ ЖИНЬПИН ӨӨРӨӨ
Өнгөрсөн хоёр хоногт гарсан мэдээлэл нэг иймэрхүү. Хамгийн гол нь Ши Жиньпин дээрх шуугиан гарснаас хойш одоо хүртэл олон нийтийн өмнө гараагүй байна. Тиймээс эргэлзээг арилгах ганц хүн нь Ши Жиньпин өөрөө юм. Тэрбээр олон нийтийн өмнө гарч гэмээ нь энэ бүх эргэлзээ арилах учиртай.
Дашрамд, Энэтхэгийн outlookindia.com цахим хуудас мөн дээрх мэдээллүүдэд фактчек хийсэн байх бөгөөд материалыг эндээс үзнэ үү.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ худлаа мэдээ байхаа. ГХЯ тайлбар хийсэн. Бээжин тайван, юу ч болоогүй гэсэн мэдээ гарсан шүү дээ. Мэдээгээ сайн нягталж бичсэн нь дээр дээ.
Ши дарга нь байж байвал Монголд хэрэгтэй шүү
Eoo ene general bhgui tehuu bas aimar sevhiinmaa
Turiin ergelt garahgui ee Hyataduud Ci lin piniig mash demjdeg barag 99 % avilgachtaigaa temtsej heel hahuuli hund surtal ugui bolj yaduu tosgoniihon yaduurlaas garch ajilguidliin too bagassan bitgii ingej sevee
хоёр хөрш тайван байвал зүгээрсэндээ захын нэг орос ирээд л архидаад танхайрч тархийг хагалаад эхлэхээр өшөө олон мянгуулаа ирээд архидаад танхайрвал хэцүү л болох шинжтэй тэртээ байгаа гайг энүүгээр дууддаг малууд зүгээр л байцгаасан нь дээрдээ
ану н тэжээвэрүүд байж сууж чадахгүй болж бнадаа
Байден анд олон салаа замын алинаар нь харайлгаж явна даа , ясан шүд омойсон морины урд хөл бүдрэхэд хойт хөлийг нь ороолгоод л шогшоод байна уу даа ...
ШИ АХ МИНЬ ИЙ ИЙ ХАХА
Бурхан минь, энэ медээ унэн байгаа ай !
Шаал худлаа юм бичих юмаа бээжинд корона халдвар ихэссэн учраас хөл хорио чангатгаж бн гэсэн өөр цэргиин эргэлт энэ тэр юу ч байхгүй шүү
Хятадад цэргийн хүмүүс төрийн эргэлт хийх нь маш аюултай. Цэргийн удирдагч нар төрийн эрхэнд гархаараа яадаг билээ? Эдийн засаг, хүний эрх, хууль дүрмийг өөрсдөө уландаа гишгэж, дампууруулдаг. Зүгээр Ши-гийн оронд эсрэг талын эдийн засгийн паракцых нь лидер дарга болвол Монголд сайн юмдаа.
Amerkiin gar hul yum bol ymar l oligtoi yum baigaaj neg muu har tamhinii naimaachin eh oronoo zarj ideech l biz
Задрах ёстой хятад
Хятад Улс задрах нь Монголд ашигтай байж болох боломж.. Далайд гарцтай болно...
Хятадад удахгүй задарна
Тхрхи ушаадт
Eesh google translate yum uu, utga, ug zui, nairuulga ntr avah yum algaa
Дэлхийн хэмжээнд худалаа хэллэх ямарч хууль үгүй юм даа
ddgf