ДЭЛХИЙСонин хачин

Урт, богино хөлтэй намхан охин загвар өмсөгч болжээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын иргэн Зизифо Солдат генийн шалтгаантай ховор өвчний улмаас мөчдийн гажигтай төржээ. Ийм өвчтэй хүний мөчдийн хөгжил харилцан адилгүй явагддаг тул Зизифогийн хөл нь урт богино болж өссөн юм байна.

Зургаан настайдаа дотуур байртай сургуульд суралцах болсон Зизифо сурагчдад шоолуулж, хэцүү гэхэд багадахаар нөхцөлд өсч торнисон байна. “Байнга доромжлуулдаг болохоор шөнө болгон уйлдаг байсан” гэж тэрбээр хүүхэд насаа дурссан байдаг.

Гайхалтай нь, энэ охин орчин тойрныхон нь элэглэж, шоолж байсан ч багаасаа загвар өмсөгч болохыг мөрөөдөж, санасандаа хүрчээ. Мөрөөдлөө биелүүлэхэд нь олон нийтийн сүлжээ тус болсон аж. “Би ирээдүйгээсээ сайн сайхан зүйл хүсэж байсан удаагүй. Олон нийтийн сүлжээ ашиглаж эхэлснээсээ хойш л харин над шиг хүмүүст ч бүтэн амьдрах хувь байдгийг мэдэж авсан” гэж тэрбээр өгүүлсэн байна.

Зизифогийн нийгмийн идэвх олон нийтэд нөлөөлснөөр “My Friend Ned”, “Gamute Management” гэсэн загварын хоёр ч агентлагтай гэрээ байгуулж чаджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button