НИЙГЭМ

Энэтхэгийн элэгний мэс заслын эмч үнэгүй үзлэг хийнэ

Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд ирэх гэж байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд элэгний хатуурал болон бусад шалтгаанаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын заалттай иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгөх юм байна.

Вивек Виж нь 2012 оноос хойш нийт 100 гаруй монгол өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийсэн бөгөөд өмнө нь манай улсад нэг бус удаа ирсэн бөгөөд Хавдар Судлалын Үндэсний Төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд оролцож, улсын томоохон эмнэлэгүүдэд үзлэг хийж, олон хүний эрүүл мэндийг аварч хамгаалсан ачтан юм. Түүний энэ гавьяаг үнэлж, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүндэт тэмдгээр шагнаж байжээ. 

Вивек Виж эмч энэ удаа Хавдар судлалын үндэсний төв эмнэлэг, Улсын нэгдсэн II эмнэлэгтэй хамтран элэгний асуудалтай иргэдийг хүлээн авч, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгөх аж.

 Вивек Виж эмчийн талаар товч танилцуулахад, АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн Энэтхэгийн анхны эмч юм. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгах 20 гаруй жилийн туршлагатай шилдэг мэс засалч бөгөөд донорын элгийг дурангаар тайрсан Баруун Өмнөд Азийн анхны эмч юм. Тэрээр өнөөдрийг хүртэл нийт 2500 гаруй элэг шилжүүлэн суулгах  мэс засал хийсэн төдийгүй өвчтөнд 97 хувь, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн рекордыг тогтоожээ.  Түүнчлэн донорын элгийг дурангаар тайрч буй хамгийн туршлагатай эмч юм. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах цөсний хүндрэл нь 4 хувиас бага тохиолдож байгаа нь дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт аж.

2022 оны арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болох Вивек Виж эмчийн үзлэгт хамрагдахын тулд өмнө нь бүртгүүлэх шаардлагатай юм байна. Үүний тулд “Шинон” эрүүл мэндийн олон улсын байгууллагатай холбогдож, өөрийн материалаа ирүүлж, үзлэгийн цагаа баталгаажуулах ёстой ажээ.

Доктор Вивек Виж эмчийн танилцуулга:

  
Мэргэжил: Элэг шилжүүлэн суулгах, хоол боловсруулах мэс заслын их эмч
•    Эрдмийн зэрэг: MS, DNB, MRCS (Ed);
•    2001-2003  Ерөнхий мэс заслын ахлах эмч ("Фортиз" эмнэлэг)
•    2003-2006 Элэг шилжүүлэх, ходоод гэдэсний мэс заслын ахлах эмч (Шинэ Дели, "Сир Ганга Рам" Эмнэлэг);
•    2006-2007 Элэг шилжүүлэн суулгах болон ходоод гэдэсний мэс заслын судлаач эрдэмтэн (Шинэ Дели, "Сир Ганга Рам" Эмнэлэг)
•    2007-2009 Элэг шилжүүлэн суулгах болон ходоод гэдэсний мэс заслын зөвлөх эмч (Шинэ Дели, "Индрапраста Аполло" Эмнэлэг )
•    2011 оноос одоог хүртэл Элэг шилжүүлэх болон  хоол боловсруулахын мэс заслын хөтөлбөрийн удирдагч (Эмнэлэг-үйлчилгээний "Фортиз" групп)
•    Олон улсад амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа (LDLT) -д цөсний хүндрэл үүсэх түвшин хамгийн бага (<4%) 
•    Гипероксалури өвчтэй хүүхдүүдэд элэг-бөөр хавсран шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа хийсэн.
•    Олон улсын элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн гишүүн (ILTS)
•    Олон улсын элэг-нойр булчирхай, цөсний нийгэмлэгийн (IHPBA) хүндэт гишүүн
•    Энэтхэгийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн гишүүн (ISOT)
•    Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хүндэт шагналтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mongold eleg shiljuuleh mes zasal hiij baigaa n mash sain hereg bilee. Gehdee elegnii uvchlul ihtei manai orond hagalgaa hiilgeh gej huleej bui humuus ih baidgaas shaltgaalj 8-10 sar huleeh hereg gardag tul gadaadad hagalgaa hiilgeheer zoridog humuus olon baina. Mun manai orond ed-iin bank baihgui ulmaas Mongoldoo hiih bolomjgui eleg shiljuulen suulgah hagalgaag gadaadad ochij hiilgehees oor songoltgui boldog tal bii.

Vivej Vij emchiin uvchtun baisan bi emchiigee ireh gej baigaad tuiliin ih bayartai baina. Minii adil 100 garan humuus mun talarhaj baigaa gedeg n ergeljeegui.

Elegnii uvchtei humuus ene saihan bolomjiig ashiglaasai gej bodoj baina aa.

Бар
Бар

Сайн байна уу үзүүлэх гэсэн юм холбоо барих дугаар баыдаг уу

Зочин
Зочин
Reply to  Бар

97017771

Дугар
Дугар

Яаж бүртгүүлж оролцох вэ

Батзориг
Батзориг

Сайн уу яаж цаг авах вэ

Холбоотой мэдээ

Back to top button