Гадаад мэдээДЭЛХИЙ

Блүүмберг: Жек Ма Токиод хагас жил амьдарч байгаа

Олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөө өглөө “Алибаба” онлайн худалдааны платформыг үндэслэгч Жек Ма Японд дүрвэж гарсан, Токиод нууц байдалд амьдарч байна” гэсэн мэдээлэл цацагдаж, олон нийтийн анхаарлыг татсан билээ. Хятадын хамгийн баян хүн байсан тэрбээр хоёр жилийн өмнө Шанхайд болсон хуралд үг хэлснээсээ хойш олон нийтийн өмнө цөөхөн гарах болсон, ерөнхийдөө “Эрх баригчдадаа таалагдахаа больсон” гэсэн имижтэй болоод байсан тул энэ мэдээлэлд олон хүн итгэсэн юм.

Тэгвэл мэдээлэл худлаа бөгөөд Жек Ма Япон руу зугтаж гараагүй, зүгээр амьдарч байгаа аж. “Жек Ма эх орноосоо зугтсан зүйл үгүй, Токиод хагас жил амьдарч байгаа. БНХАУ-д цар тахлын тархалт өндөр, хязгаарлалт чанга байгаа учраас чинээлэг хүмүүс нь ер нь л хилийн чанад амьдарч байна” гэсэн залруулгын чанартай мэдээг “Блүүмберг” цахим хуудастаа оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button