Нийгэм мэдээ

Модон хохимой өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 19

2022.12.12 / ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 08.32-16.59

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Найралт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 16 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button