Нийгмийн

ЦЕГ: Хамгаалалтад гарсан алба хаагчдаа гурван цагаар ээлжлүүлж, хоол хангамж өгч байгаа

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал төв талбайд эхлээд арав дахь өдрөө үргэлжилж байна. Төв талбайд нийтийн хэв журам, аюулгүй байдалд, анхаарал хандуулан зогсож буй цагдаа нартай холбоотой мэдээлэл гарсан.

Тодруулбал, “талбай дээр хамгаалалтад гарч байгаа цагдаа нарт хоолны төсөв гаргаагүй учир тэтгэвэрт гарсан ахмадууд нь хандив цуглуулж, хоолны мөнгө өгч байгаа” гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар ЦЕГ-аас тодрууллаа.


-Төв талбайн хамгаалалтад гарч байгаа цагдаа нарт хоол өгөхгүй байгаа гэсэн үнэн үү?

-Ташаа мэдээлэл. Цагдаагийн алба хааж байсан иргэд цагдаа нартаа дэм болохоор сайн дураараа уриалга дэвшүүлсэн юм билээ. Тэрийг л хүмүүс цагдаагийн байгууллага цагдаа нартаа хоол өгдөггүй гэж ойлгоод байна. Манайхаас өдөр болгон хамгаалалтад гарч байгаа хүнийхээ тоог авч, хоол хангамжаа өгч байгаа.

-Хамгаалалтад гарч байгаа хугацаа нь ямар байгаа юм бол. Өвлийн хүйтэнд цагдаа нараа нимгэн хувцастай удаан гадаа зогсоолоо гэх шүүмжлэл байгаа шүү дээ?

-Өдөржин зогсоосон зүйл байхгүй. Ерөнхийдөө нөхцөл байдлаасаа шалтгаалаад 2-3 цагаар ээлжлүүлэн зохион байгуулалтай арга хэмжээ авч байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2022 11:39

цагдаа нартаа үнхээр х�##�амж тавих хэрэгтэй дээ цар тахлын үед их л хэцүү харагдсан төр гэхээр л арчаагүй байж болохгүй хүмүүсээ хайрлах л хэрэгтэй дээ

Зочин
Зочин
12 сар 13, 2022 19:26

ЭРИЙН МУУ ЦАГДАА МУУСАЙН ЦАГДААНЦАРУУДАА ТА НАРЫН ТӨЛӨӨ ТА НАРЫН ҮР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ НААД УЛСУУД ЧИНЬ ХҮЙТЭН АСФАЛЬТАНД БӨГС БӨӨРӨӨ ХАЙРУУЛААД ТЭМЦЭЖ БАЙГАА ШҮҮ.ЭНИЙГ ОЙЛГООРОЙ ТА НАР ДАРГА НАРТАА САЛААВЧ ӨГЧИХӨӨЛ БУУГААД ГЭРТЭЭ АМАРЦГАА ХЭНЭЭС ХЭНИЙГ ХАМГААЛААД БАЙГАА НЭМНЭЭТЭЙ МАЛНУУД ВЭ? ТА НАР ХАРЬЦГАА

Холбоотой мэдээ

Back to top button