Нийгмийн

Байр суурь: АТГ-аар нэрлүүлсэн УИХ-ын гишүүд ямар тайлбар өгөв

АТГ-аас Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр нүүрсний хулгайн гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарласан.

Нэрстэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Тэгвэл дээрх хэрэгт холбогдоод буй гишүүд эхнээсээ өөрийн байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тиймээс байр сууриа илэрхийлсэн гишүүд юу гэсэн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Миний нэрийг нүүрсний хулгайтай холбогдуулж зарлалаа. Надад нүүрстэй холбогдсон ямар бусармаг зүйл байхгүй. Манай нутгийнхан мэднэ. Надаас хууль, хяналтын байгууллага нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Тиймээс би холбогдох байгууллагуудаас тодруулахаар хүсэлт гаргаж байгаа” гэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, “Намайг гүтгэж байна. УИХ-ын гишүүнээ бүрэн эрхээсээ татгалзаад ч хамаагүй шалгуулах болно. Тэгж өөрийгөө нүүрсний хулгай хийгээгүй гэдгээ нотлох болно”

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: “Бид хэдийг жагсаж байгаа ард түмэнд өгөөш болгон хаяж өглөө. Эцсийн эцэст номхон тэмээг ноолоход амар гэдэг үлгэр болох нь” УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, “Зүгээр байхад зүүгээр хатгаад байвал зөрүүлээд тэвнээр хатгана шүү. Би нэр төрөө сэргээлгэх болно”

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Би таван толгойг хаана байдгийг ч мэдэхгүй"

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир, "Нүүрсчин болоодох лоо. Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ. Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна. Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.

Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү...

Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна. Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна. Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна. Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй"


"Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр, “Хуулийн байгууллагад өөрийн бизнестэй холбоотой бүх асуудлыг шалгуулахаа мэдэгдэж байна. Өнөөдөр АТГаас нэр бүхий 17 хүнийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн бөгөөд үүнд миний нэрийг дурджээ. Сүүлийн өдрүүдэд бизнесийн эх үүсвэрээ ямар мөнгөөр эхэлсэн тухай зарла, нүүрсний хулгай хийсэн үү, мөнгө угаасан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэх мэт ил далд дайралтууд олон нийтийн цахим орчинд газар авсан.

Үүнд хариулт өгье. 1. Ямар нэгэн авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бөгөөд ийм үйлдэл, эс үйлдэл гаргаагүй. 2. Нүүрсний хулгайтай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцоогүй. 3. Аливаа хэлбэрээр хууль бусаар хөрөнгөжсөн болон ийм үйл ажиллагаанд оролцоогүй. 4. Миний бие Их шижир баялаг ХХК-ийн 50%-ийн хувьцааг эзэмшиж, 2017-2019 оны хооронд хөрс хуулалтын бизнес эрхэлж байсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг шалгуулна. 5.Барилгын бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаагаа шалгуулж, төслүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдээ тайлбарлана. Хуулийн хүрээнд тодорхой цаг хугацааны дараа эдгээртэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгоно. Ер нь миний бие өөрийн эрхэлж байсан аливаа бизнес, компанийн үйл ажиллагааг нууж байгаагүй. Бүх зүйлийг ил тод, нээлттэй явуулж ирсэн.

Мөн миний бие төрд ямар нэгэн шийдвэр гаргах албан тушаалд нэг өдөр ч ажиллаж байгаагүй. Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хууль бус үйл ажиллагаанд оролцсон, хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд хуулиа дээдэлж, зохих албан байгууллага, ажилтнуудын тавьсан шаардлагыг биелүүлж, хянан шалгах үйл ажиллагаанд хүндэтгэлтэй оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж, шударга үнэний талд хатуу зогсох болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2022 19:32

хуулийн байгууллага зүгээр ч нэг нэр зарлаагүй байхаа. та нар хахууль өгөөд ял завшина гэсэн санаагаар л ингэж байгаа шүүдээ

Bayanaa
Bayanaa
12 сар 13, 2022 19:39

Их өөгүй ӨНДӨГ шиг гэцгээдэг яг хэрэг дээрээ ХУДЛАА бдаг шүү дээ

Зочин
Зочин
12 сар 13, 2022 20:34

Гийнаад эхэллээ дээ. Ямарч хэрэгтэн хэргээ хүлээдэггүй. Бүгд л ямарч буруугүй, ариун цагаахан амьтад юм байна

Atg
Atg
12 сар 13, 2022 23:03

Ene hvmvvsiin yarianaas dvgnehed ali ertenees hulgaigaa nuugaad shvvh tsagdaa nartaigaa tohiroogoo bvrtvvlsen haragdaj bna shvv er ni huulich mergejiltei shudarga zalùus yaraltai negdej ed nariig shalgah huviin murdugchvvd heregtei bolloo shvv bas ingej yarij bgaa ni gemt vildlvvdiinhee barimtiig neg mur ustgasan bgaan haragdaj bna

Зочин
Зочин
12 сар 14, 2022 04:17
Reply to  Atg

Yu ni cn ert sandraldana ve uurtei ni holbootoi ym garaad ireheer uhlee yu.zugeer gudamjind taarsan 2 hunii yria bisn A.T.G-s zarlalaa snu de bi itgej bna.

Зочин
Зочин
12 сар 14, 2022 06:13

Раднаасэд гэгчээ өөрийнхөө зохиосон хуулиар өөрөө ял аваач новш ооо

Зочин
Зочин
12 сар 14, 2022 07:29

Энэ хүмүүс ёстой сайхан шаахиймаа муу луйварчид Том акулууд нь яагаад нэр нь гарахгүй бнаа

Зочин
Зочин
12 сар 14, 2022 07:36

Хамгийн жижиг, хамгийн өрөвдөлтэй амьтдыг зарлажээ. Хамгийн их идэж ууснууд нь аога шив дээ. Зүгээр байхад оролдоод байв�##� хохино шүү гэнээ. Иш чааваас эд нар хэн хэн яаж хир их идэж уусныг бүгдээрээ л мэдэж байгаа ш дээ. Тэгсэн мөртлөө дуугардаггүй. Нөгөө тангараг мангараг ч хаана яваа юм бүш мэд. Юун улс орон, ард түмний эрх ашиг. Хувийх нь эрх ашиг хөндөгдөхөөр л дуугарч байх шив дээ. Ийм болохоор л улс хөгжихгүй, ард түмний амьдр�##� дээшлэхгүй байгаа шүү дээ. Бусад нь ч гэсэн энэ нийгэмд улам бүр бугшиж буй дарангуйлагч байдлыг засахгүй бол өөрсдөө ч гэсэн нэг л өдөр эд нарын араас орно шүү дээ. Улам л хойд солонгос шиш болоод байна даа бурхан минь.

Зочин
Зочин
12 сар 14, 2022 17:32

Тэгвэл наад жинхэнэ том луухгаруудаа зарлаад орхь. Та нар мэдэж байгаа шүү, одоохон зарла

Холбоотой мэдээ

Back to top button