Нийгэм мэдээ

Боловсон хүчин дутмаг газар тариалан, байгаль орчны салбар оюутнуудад санал тавилаа

Нийгмийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалт өнөөдөр боллоо. хийж буй. 

Энэ удаагийн уулзалтад холбогдох албаныхон болон ХААИС-ийн удирдлага, 300 гаруй оюутан оролцон санал бодлоо солилцжээ.

Уулзалтын хүрээнд эрүүл хүнсээр өрхийн хэрэгцээгээ хангах, хүнсний ногоо хадгалах, нөөшлөх арга барилд иргэдийг сургах зорилгоор 43 га талбайд хүнсний ногоо тариалах хөтөлбөрт ХААИС-ийн оюутнууд оролцох боломжтой. Мөн гарааны бизнес эрхлэгч залуусыг дэмжих төсөлд хамрагдах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газарт цалинтай дадлагажих, амралтаараа ажиллах зэрэг боломжуудыг танилцуулсан юм.

Нийслэлийн хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах, байгаль орчноо хамгаалах чухал салбаруудад мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Тэгэхээр оюутан залуус суралцахын хажуугаар нийслэлийн харьяа байгууллага, газруудад дадлагажих, хагас цагаар ажиллах бүрэн боломжтой гэдгийг дуулгалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button