Аарон Картерийн үхлийн шалтгаан тодорхой болжээ

"Backstreet Boys"-ын Ник Картерын дүү 34 настай Аарон Картер 2022 оны 11 дүгээр сарын 5-нд Калифорни мужийн ойролцоо гэртээ нас барсан.
АНУ-ын поп од Аарон Картер хар тамхи хэрэглэсний улмаас ванны усанд живж нас барсан гэж шүүхийн шинжээчид мэдээлжээ. Тодруулбал тэрээр уусан тайвшруулах эм, хийний нөлөөгөөр живж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.
Хэргийн газраас Xanax брэндийн алпразолам, хийн дифторэтан илэрсэн байсан.
Цагдаагийн хэргийн материалд тэмдэглэсэн мэдээллээс харахад, арваннэгдүгээр сарын 4-ний үүрээр цагдаа нар түүнийг инстаграмдаа бодис хэрэглэж буй бичлэг оруулсан байхыг хараад очсон байна. Гэвч Картер бүх зүйл хэвийн гээд цагдаа нарыг явахыг хүсчээ. Мөн өдрийн орой тэрээр хар тамхины зөвлөхтэй уулзах уулзалтаас хоцорсон аж.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөтэй, завтай хүн амиа хорлож тоглож дээ! Хайран ч амь!!!
АМАЙ СДА ОРОНД НЬ ЯВЧИХГҮЙ