НИЙГЭМНийгэм мэдээ
Ховдын "Сод Монгол" ШТС-ын түгээгч өөрийгөө шатааж, нас баржээ
"Сод Монгол" ШТС-ын Ховд аймаг дахь салбарын түгээгч өөрийгөө шатааж, нас барсан хэрэг гарчээ.
Тус салбарт ажиллаж байсан 27 настай эрэгтэй ажлын байран дээрээ амиа алджээ. Иргэнийг ямар шалтгааны улмаас амиа хорлосон талаарх мэдээлэл байхгүй байна.
Хэргийг харьяа газрын цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ. Шалгалтаар амиа хорлосон шалтгааныг нь тогтоох юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус иргэн ШТС-ын хажууд байрлах жорлонгийн гадна амиа алдсан ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gaitai Sod Mongol
Jorlond tamhi tataj bgaad l gal aldaad nas barsan bh, Anandbuzar uuniig amia horlson bolgson ym bish bz dee
Хайран залуу. Залуус багачууд минь сэтгэлийн хаттай байцгаа л даа. Ганц олдох амьдрал шүү дээ.