НИЙГЭМНийгэм мэдээ

Цонхоор унах гэж байсан хүүг цагдаа нар аварчээ

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Н.Чинзориг, цагдаагийн жолооч, дэд ахлагч Н.Төмөрхуяг нар цонхоор унах гэж байсан хүүг аварсан байна.

Тодруулбал, тухайн хүүхэд 13 настай байсан бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй байжээ. Улмаар тагтан дээрээ сууж байхдаа унаж, бэртэх аюулд өртсөн байна.

Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд амь насыг нь аварч хамгаалсан байна. Хүүг онцгой байдлын аврагчдад хүлээлгэн өгчээ.

Эл үйл явдал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болсон байна. Хүүгийн ээж иргэн П.Э цагдаагийн алба хаагчдад талархлын зурвас илгээжээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button