ДЭЛХИЙ

Алексей Данилов: “Пригожиний “бослого” бол Путиний системийг задлах эхний шат”

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Даниловын мэдэгдсэнээр, Орост дургүйцсэн хэсэг бүлэг хүмүүсийн бүлэглэл бий болж, Путиний үйлдлийг өөрсдийнх нь ашиг сонирхолд халгаатай, бүр үхлийн аюултай, цаашлаад ОХУ-д ч заналхийлж байгаа хэмээн үзэх болсон аж.

Тэрбээр хэлэхдээ, “Пригожиний бослого бол Путиний системийг задлах эхний шат” бөгөөд “Вагнер” Цэргийн Хувийн Компанийн тэргүүн нь өөрөө бүлэглэлийнхээ зөвхөн нэг хэсэг, басхүү мөсөн уулын орой хайлуулах төлөвлөгөөний нэгхэн хэсэг нь юм” хэмээн онцлов.

Даниловын хэлснээр, Путиний явуулж буй бодлого, үйлдлийг өөрсдийнх нь ашиг сонирхолд, оршин тогтноход нь үхлийн гэмээр аюултай, цаашлаад ОХУ-д ч аюул занал учруулна хэмээн үзэж, дургүйцсэн аюулгүй байдлын ажилтнууд, албан тушаалтнууд болон “олигархи капитал”-ын бүлэглэл бий болсон” гэсэн юм.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Одоо Оросын Ерөнхийлөгчид аврагдах цорын ганц боломж үлдсэн. Тэр нь хүчний блокуудыг бүрмөсөн цэвэрлэн, “Вагнер” бүлэглэлийг биечлэн татан буулгаж, Пригожинийг ил тод шийтгээд, Орост цэргийн дэглэм нэвтрүүлэн, олон нийтийн хэлмэгдүүлэлт явуулах гэсэн гарц байгаа” хэмээн дүгнэв.  

Түүнчлэн, цаашид Украинтай хэлэлцээ хийх Оросын хэлэлцээрчдийн жинхэнэ бүлэг аль хэдийн байгуулагдсан хэдий ч өнөөг хүртэл “сүүдэр” хэвээр байгаа, тэдний дунд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко багтаж, энэ үйл явцад оролцохыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Америкийн дуу хоолой

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 29, 2023 09:30

Алексей Данилын бодол. Өөрийн бодол нь өөртөө л зөв гэдэг байна. Ер нь Орос ялах нь тов тодорхой. Харин Оросын хувийн арми цаашид тус улсын тогтвортой байд�##�д тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй нь бас үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button