НИЙГЭМ

Хотын төв замууд дээр мананцар үүсгэгч машин ажиллуулж байна

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүсээд байсан.

Үүнтэй холбогдуулан Улсын болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох байгууллагын ажилчид шаардлагатай арга хэмжээг авснаар үерийн эрсдэл буурч буй.

Иймд, усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэлж байна.

Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж эхэлжээ. Тухайн ажлын хүрээнд нян өвчин үүсгэгчийг устгаж, орчныг ариутгахаар мананцар үүсгэгч машинууд хотын төв замууд дээр ажиллаж байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button