НИЙГЭМ
Гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д 11 дэх удаагаа өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од 11 дэх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.
Тодруулбал, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ирэх наймдугаар сарын 19-27-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын дөрвөн марафончийн нэрийг баталгаажуулж зарласан байна.
Тухайлбал, Ц.Бямбажав, Ж.Олонбаяр, Г.Хишигбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од нар дэлхийд өрсөлдөх нь зарлагдав.
Б.Сэр-Од, дэлхийд 10 , олимпт таван удаа өрсөлдөжээ. Өдгөө 42 нас хүрч яваа гавьяат ийнхүү 11 дэх ДАШТ-ээ өрсөлдөх ховор тохиолдол, амжилтын эзэн болж байгаа юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.