Нийгэм мэдээ

Тариалангийн бүс нутаг, ногооны талбай үерт автаж байна

Өчигдөр буюу долоодугаар сарын 09-ний өдрийн байдлаар үргэлжилсэн бороо орсны улмаас үерийн эрсдэлд ороод байгаа Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сум, Бугант тосгон, Хөтөл, Хүдэр, Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан, Жавхлант, Зүүнбүрэн зэрэг 8 сум, 2 тосгонд Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүд, ард иргэдийн тусламжтайгаар аж ахуйн нэгж байгууллага 3,193 айл өрх, 968 иргэн, 176 гэр, 750 гаруй малыг үерийн уснаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Завхан аймгийн Их-Уул суманд бороо орсны улмаас үер бууж, 3 айл, өрх үерт автсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар ахиухан хэмжээтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ингэхдээ голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, орон нутагт зорчихдоо мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг мэдээллийг байнга сонсч, баталгаат зам гүүрээр зорчиж, машин техникийн болоод өөрийн аюулгүй байдлыг сайтар хангана уу.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button