Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэ сард үзэх шилдэг 10 кино

Энэ сар буюу долоодугаар сард дэлхий дахинаа олон кино нээлтээ хийснээс үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн шилдэг 10 киног кино судлаач, шүүмжлэгчид нэрлэлээ.

1.Барби

(Credit: Warner Bros)

Энэ жилийн хүлээлтэд байсан кинонуудын нэг бол яахын аргагүй "Барби". Эл киноны зохиолыг Грета Гэрвиг нөхөр Ноа Баумбахтайгаа хамтран бичиж, өөрөө найруулжээ. Барби, Кен хоёр өөрсдийн төгс төгөлдөр ертөнцөд жаргалтай байсан ч амьдрал нэг л утгагүй байгааг анзааран бодит ертөнцөд хөл тавихаар шийднэ. Тэднийг ямар адал явлууд хүлээж байгаа бол.

2. Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem

(Credit: Paramount Pictures)

Өсвөр насны мутант яст мэлхий анх 1984 онд "Daredevi"l, "X-Men" болон бусад супер баатруудыг элэглэсэн жижиг комик хэлбэрээр гарч ирсэн. Кевин Истман, Питер Лэйрд нар цуврал хүүхэлдэйн кинотой болж,  түүнийхээ дараа зургаан ч кино бүтээсэн ч долоо дахь кино нь л дүрүүдийг  үнэн зөв харуулсан анхны кино болсон гэдэг. "Teenage Mutant Ninja Turtles: Mutant Mayhem" бол "The Mitchells vs The Machines" киноны найруулагч Жефф Роугийн найруулсан хүүхэлдэйн кино юм.

3.They Cloned Tyrone

(Credit: Netflix)

"Creed II" киноны зохиолч Жуэл Тейлор хэлэхдээ түүний анхны кино нь Трумэний шоунд лонх архи уусан бол гэх үзэл баримтлалыг шингээсэн шинжлэх ухааны зөгнөлт инээдмийн кино болсон. Жон Бойега, Жэйми Фокс, Тейона Паррис нар гол дүрд нь тоглосон байна.

4. Oppenheimer

(Credit: Universal Pictures)

"Tenet", "Interstellar", "Inception", "The Prestige" зэрэг кинонуудаас үзэхэд Кристофер Нолан шинжлэх ухааны ололт амжилтыг биширдэг нэгэн гэдэг нь илт.  Оппенхаймер нь түүний анхны намтарчилсан кино бөгөөд  цөмийн зэвсгийг анх бүтээхэд тусалсан онолын физикчийн тухай юм. Эмили Б лант түүний эхнэрийн дүрд тоглосон бөгөөд туслах дүрд Роберт Дауни Жуниор, Мэтт Дэймон, Флоренс Пью нар багтжээ. Энэ хүн бол анхны цөмийн зэвсгийг бүтээхэд тусалсан онолын физикч Роберт Оппенхаймер (Киллиан Мерфи) юм. Эмили Блант түүний эхнэрийн дүрд хамтран тоглосон бөгөөд туслах дүрд Роберт Дауни Жуниор, Мэтт Дэймон, Флоренс Пью нар багтжээ.

5. Mission: Impossible – Dead Reckoning Part One

(Credit: Paramount Pictures)

"Биелэгдэшгүй Даалгавар" цувралын дараагийн анги болох "Үхлийн Тооцоо" нь кино зураг авалтын түүхэнд шинэ амжилт тогтоосон байна. Жүжигчин Том Круз орлон тоглогчгүй 1300 орчим метрийн өндрөөс 500 гаруй удаа онгоцноос шүхэртэй үсэрч , 13 мянга гаруй удаа мотоциклтой үсрэлтийг  хадан хавцлаас хийсэн гэдэг.

6. My Name is Alfred Hitchcock

(Credit: Dogwoof)

Энэ бол Хичкокын тухайх  жирийн нэгэн баримтат кино биш. Үүнийг "The story of film: Odyssey" киноны найруулагч Марк Казинс найруулсан бөгөөд энэхүү баримтат киног Хичкок өөрөө хүүрнэж байгаа мэт санагдуулахаас гадна найруулагчийн өвөрмөц шийдэл, дүрийн дуу хоолойг үнэнд ойр тусгаж харуулсан онцлогтой.

7. The Miracle Club

(Credit: Sony Pictures)

2023 оны онцлууштай киноны нэг болох “Гайхамшигт клуб”-т тодорхой насны эмэгтэйчүүд хамтдаа аялалд гарч буй тухай өгүүлдэг. Уг кино 1967 онд болсон үйл явдлыг өгүүлдэг ба ажилчин ангийнхны ялгарлыг тодотгож чадсан.

8. Talk to Me

(Credit: Maslow Entertainment)

Дэнни, Майкл Филиппу нар "RackaRacka" хэмээх Ютүб сувгаараа алдартай ч Австралийн ихэр ах дүүсийн анхны кино нь тэднийг зохиолч, найруулагчаар чадварлаг гэдгийг нь баталж байна. "Mashable"-д Кристи Пучко "Надтай ярь" бол хүчирхэг үзүүлбэрүүд, аймшигт амьтдын загвар, цус харвах, таны оюун санааг хөдөлгөж, нурууг чинь тайвшруулах практик эффектүүдийн ачаар үнэхээр аймшигтай аймшгийн санал болгож байна" гэжээ. Хэрвээ та аймшигт зугаа цэнгэл хайж байгаа бол гараа сунгаж, түүнд хүрэхээ мартуузай.

9. Joy Ride

(Credit: Lionsgate)

“Бүх зүйл нэг дор” киноны дүрээрээ оскарын шагнал хүртсэн Стефани Hsu crazy rich Asians киноны зохиолч Адель Лимийн найруулсан инээдмийн кинонд эргэн иржээ.

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button