НИЙГЭМ

"Х.Болорчулуун сайд айрагдсан хязаалангуудыг дахин хэмжүүлсэн, бид ажлаа бие дааж хиймээр байна"

Улсын их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хязаалангаар эхэлсэн. Тэгвэл хурдан хязаалан насны морьдын уралдаанд түрүүлсэн болон дөрөвт хурдалсан морьдыг өндрийн хэмжээс хангаагүй гэх маргаан өрнөж, айргийн морьдыг дахин хэмжжээ. Энэ тухайд баяр наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Хязаалангийн уралдаанд,

  1. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Жаргалсайханы халтар,
  2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы тогоруу халзан,
  3. Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын зээрд
  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Ж.Дэмбэрэлсайханы бор,
  5. Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор халзан морь тус тус айрагт давхисан юм.

Зохион байгуулагчдын зүгээс хэлэхдээ, "Улсын баяр наадмын тухай хуулинд бол айрагдаж түрүүлсэн морийг зөвхөн шүдлэнэ гэсэн заалттай. Энэ уралдааныг яагаад ирсэн хойно нь дахин шүдлэв ээ гэвэл ХХААХҮ-ийн сайдын саналаар шүдэлсэн юм. Бид мөн айрагдсан морьдыг дахин хэмжиж үзлээ. Гэтэл хэмжээс зөрсөн. Гэхдээ уралдаад ирсэн адгуус учраас өмнөх хэмжээс нь зөрдөг юм байна. Ингэхдээ хэдэн см ээр зөрсөн зүйл бол алга. Хэдэн мм ээр л зөрж байна. Тийм учраас морьдыг гарах болон ирсэнийх нь дараа хэмжих энэ журмыг дахин эргэж харах хэрэгтэй хэмээн ойлгож авлаа.

Ер нь цаашид салбар хороо бие даасан байдлаар шийдвэрээ гаргаад, ажлаа толгой мэдээд хийгээд явахгүй бол хэн нэгний нөлөө орж ирвэл бүтэхгүй юм байна. Сая бол Х.Болорчулуун сайдын хүсэлтээр ийм зүйл боллоо. Тиймээс ахиж ийм зүйл хиймээргүй байна. 240 үрээ бүртгүүлснээс өндрийн хэмжэлтээр 88, шүдээр бол 17 үрээ хасагдсан" гэлээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Болорчулуун зүгээр л нэг хулгайч

Zochin
Zochin
Reply to  Иргэн

Yaag goloor ni helchihlee

Зочин
Зочин

Олон улсад толгой буюу гавлын ясаар хэмждэг. Гэтэл манай Сэлэнгэ, Булган гээд хангайн аймгуудын мал бие томтой. Тэгэхээр 1945 оны агтны судалгаагаар хамгийн намхан адуу Өвөрхангй, Сүхбаатар, говийн аймгуудынх байдаг. Хүнээр харсан ч гэсэн хангайнхан биерхүү уос байдаг. Батсайханы халзан үрээ толгойг нь харахаар яах аргагүй эрлийз байгаа юм. Сайд нар үүнд оролцож болохгүй, наадмын комисс ч нэг хүний хүсэлтээр гэдэг чинь дэндүү доль журам дүрэм зөрчсөн ашиг сонирхолын зөрчилтэй юм биш үү. Дорнотын адуу ч биерхүү шүү

Зочин
Зочин

Халзан үрээг хэн ч эрлийз гэдгийг хэлнэ.Илт ийм луйврыг комиссынхан хиймээргүй байна. Баяных болдог бусад нь болдоггүй юм бол ардын, баячуудын наадам гэж тусад нь хийж байя. Ирэх жилээс зохицуулж өгөөч.

Зочин
Зочин

Сайхан наадаарай Түмэн олон минь

Гал
Гал

Дундговь аймгийн халтар үрээ түрүүлсэн шүү. Халтар үрээг наадмаар цоллохгүй бол та нарыг дарга нараас мөнгө авсан гэж ойлгоно

Холбоотой мэдээ

Back to top button