СПОРТ

Хэний цол хэрхэн өөрчлөгдөх вэ

Допинг илэрсэн шөвгөрсөн бөх хэн бэ гэдэг асуулт, таамаг Б сорьцын хариу гартал хөврөх нь. Өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний их баяр наадамд түрүүлж улсын арслан болсон М.Бадарчийн хариу ирээгүй байгаа тухай хөвөрсөн. Улмаар Ц.Бямба-Отгоныг цолны найраа хойшлуулсан гэцгээв.

Баахан талцал маргаан, таамаг хөвөрсний эцэст Допингийн эсрэг үндэсний төв, Бөхийн салбар комисс хамтран шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн тухай өчигдөр зарлаж байгаа юм.

БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн буруугаас юм уу, Монголын үндэсний допингийн эсрэг төвийн буруугаас юм уу, ямартай ч шинжилгээний хариу тогтмол оройтож ирж байгаа нь олон нийтийн дунд хардлага төрүүлж, бөхчүүдийн бухимдал төрүүлж байна.


Шөвгөрсөн 16 бөхийн чухам нь хэн нь байх боломжтой талаар амаа уралдуулцгааж байна.

Одоогоор шөвгөрсөн бөхчүүдийн хэн нь ч хариугаа аваагүй байгаа бөгөөд дахин шинжилгээ өгөх мэдээлэлгүй байгаа юм.

Шөвгөрсөн 16 бөхийн дүйз:

  1. Н.Батсуурь (Дая.а)-Э.Ууганбаяр (А.х.а)
  2. О.Хангай (У.ав)-Д.Тогтохжаргал (А.а)
  3. Ц.Содномдорж (У.ар)-Г.Бадрах (У.х)
  4. Б.Орхонбаяр (У.ар)-Г.Ганхуяг (А.а)
  5. М.Бадарч (У.г)-Э.Даш (У.н)
  6. Б.Пүрэвсайхан (У.з)-Л.Отгонбаатар (Ц.а)
  7. М.Лхагвагэрэл (У.з)-С.Сүхбат (А.х.а)
  8. Ш.Пүрэвгарьд (У.х)-Ц.Бямба-Отгон (У.х)

Олон нийтийн дунд хөвөрч буй шуум, зарим хэвлэлийн мэдээлж буй шиг түрүү бөх нь асуудалтай байвал хэний цол хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь дараагийн асуудал.


Чингэвэл яах вэ:

  • (А.а) Б.Баянмөнх улсын начин
  • (У.н) Э.Даш улсын харцага
  • (А.а) С.Сүхбат Улсын заан
  • (У.ав) О.Хангай чимэг нэмнэ
  • (У.х) Ц.Бямба-Отгон Улсын арслан

Тавын даваанаас эхэлж ам авсан, учраа таарсан бөхчүүдийн цол хөдөлнө гэсэн үг.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бөхийн бай шагналыг багасагсан тохиолдолд бөх допинг хэрэглэхгүй болно. Мөн ёс зүй хүн чанар нь өмнөх нийгмийн үеийнх шиг болно. Үзүүр түрүүнд үлдсэн 2 бөх тухайлбал дорнотын дамчаа ховдын ванчинхүү гэх 2 бөх гарч ирэнгүүтээ дачигнатал нь мэх хийлцэн пижигнэлдээд хоёулаа хамт газардангуутаа бие биеэн рүүгээ хараад чи давсан гүй чи давсан гээд хэн нь дэвэхгүй чи давсан чи дэв гүй давсан чи дэв гээд иаргаад зогсчихсон гэсэн шүү дээ. Энэ бол мөн айхтар ёс зүй хүн чанартай байсан байгаа биз!!

Зочин
Зочин

Мал минь шөвгөрсөн бөхөөс гэсэн болхоос үзүүр түрүүний бөхөөс илэрсэн гэж хэлээгүй

Зочин
Зочин

Ямарч барилдааны түрүү үзүүрын бөхийн бай шагналыг 1 сая ьөгрөгнөөс хэтэрүүлэх хэрэггүй.

Сугир
Сугир

Яагаад ганц Бадарч руу чичлээд байна даа эцсийн шийд гартал худлаа битгий сэвээд бай одоо наадахаа боль пиздануудаа

Стар
Стар

Бадарч бол тэгээд л цол нь буурна даа

Зочин
Зочин

Хэрвээ Бямба-Отгон байвал яахуу. Батсуурь давж таарах нь

Зочин
Зочин

Зарласан тоо нь арай зөрөөд давхичихлаа. эсвэл допинг илэрсэн хэд нь хахууль өгдөг болцын болов уу

Зочин
Зочин

Бөх ийм балиар бизнес болцон

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

бөхчүүд гэж заваарсан юмнууд баярыг гутаачих юмаа улсаас өгсөн мөнгөө буцааж авбал таарна

Зочин
Зочин

Ийм тодорхойгүй ач холбогдолгүй юмыг сохроор таамаглаж амьтан хүнийг татуулахын хэрэг юу байнаа

Судлаач иргэн
Судлаач иргэн

Бямба Отгон гэж зарлах байх..тэгээд Батсуурь үзүүрлээд Дархан аварга болж Нямдорж 24онд Увсаас биё дааж сонгогдоно биздээ...энэ аяны эхний хохирогч нь Оюунболд шүүдээ...

Зочин
Зочин

хаха мэдрэл муутайгаа битий гайхуулаад яв мэдрэл пизда минь

Ард
Ард

Наадам будлиулж допинг хэрэглэсэн бөхийг өндөр дүнтэй торгууль ногдуулах хэрэгтэй. 5 н тэрбум.

Ард
Ард

Наадам будлиулж допинг хэрэглэсэн бөхийг өндөр дүнтэй торгох хэрэгтэй. 5н тэрбум.

Арга ядаж бна
Арга ядаж бна

Энэ Бөх гэж юм дандаа будлиан.маргаан.талцлыг нийгэмд авчирч бх юм.тийм ач холбогдол өгч нийгэмд баахан срэг зүйл түгээж бхаар эртхэн.цаг тухайд нь зарлаж.допинг хэрэглэсэн бөхийг хатуушийтгэх хэрэгтэй.Оюунболд шиг....би лав хувьдаа бөх үзэхээргүйгээр шийдсээн

Иргэн
Иргэн

Ерөнхийдөө Бадарч гэдэг нь батлагдчихлаа. Одоо Архангайнхан арга заль, луйвар булхайгаар дарах ч хөг өнгөрсөн байхоо. Шулуухан хэлэхэд Архангайнханд сэжигтэй нөхдүүд байгаа. Шинжилгээ авах үед сэм бултчихдаг, бусад үед бужигнуулаад байгаа ганц нэг бөх байгаа шүү.Допингийн эсрэг төвийнхөн Архангайнх гээд ийм байдал гаргаж байж магадгүй.Ямар ч байсан бүх зүйл шудрага явагдаж, гэмгүй нэгнийг бүү хилсдүүлээсэй.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Ингэж түрүүлж дүгнэлт өгөхгүй шүү

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Хэрэв түрүүлсэн бөх допинг хэрэглэсэн бол бөхийн барилдаан бүгд худлаа болно. Түрүүлсэн бөхөд 5, 6, 7 ,8 даваанд унасан бөхийн аль ч ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ маш өндөр . Бөхчүүдээс ДОПИНГОО БОЛЬ .ЖИНХЭНЭ УТГААР НЬ НААДАХЫГ МОНГОЛЧУУД ХҮСЭЖ БАЙНА .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ.

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Чи Увс бололтой

Холбоотой мэдээ

Back to top button