Нийгмийн

Үйл явдал: Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл хаагдана

Өнөөдөр болох үйл явдлын тойм хүргэж байна.

8.30 цагт: Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ)-ээс “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Төрийн ордонд зохион байгуулна. 

9.00 цагт: “Төв Ази ба Монголын чулуун зэвсгийн үе: судалгаа, дурсгалын хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” музейд эхэлнэ. Утас: 99717977

9.00 цагт: Шинээр баталсан Боловсролын багц хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлэх гэж байгаа учир салбарын удирдлагууд UG ARENA цогцолборт олон нийтэд мэдээлэл хүргэнэ.

14.30 цагт: XБНГУ-ын Конрад Аденауэр Сан Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эxэлсний 30 жилийн ойг тоxиолдуулан ”Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр” VII чуулганыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулна.

-Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын цахим бүртгэл хаагдана 

-“Солонгосын соёлын өдрүүд-2023” үйл ажиллагааг энэ сарын 25-27-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна

-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн “Норфэй арт” галерейд 9 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button