Малчны, машины, цалингийн зээлийн босгыг буурууллаа
Энэ оны II улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан. Энэ нь өмнөх улирлын хүлээлтээс доогуур гарсан байна. Ирэх улиралд банкууд иргэдийн зээлийн шалгуураа хэвээр нь хадгалах хандлагатай байна.
Банкууд энэ оны II улиралд цалингийн, бизнесийн, малчны болон автомашины зээлийн шалгуураа нэлээд сулруулж, хэрэглээний зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан бол тэтгэврийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй байна.
Ирэх улиралд хэрэглээний болон автомашины зээлийн шалгуураа бага зэрэг сулруулж, бусад төрлийн зээлийн шалгуураа хэвээр хадгалах төлөвтэй байна.
2023 оны II улиралд иргэдийн зээлийн шалгуурыг сулруулахад нөлөөлсөн хүчин зүйлсийг авч үзвэл эх үүсвэрийн зардал, боломж, эдийн засгийн нөхцөл байдал болон банкны эрсдэл даах чадвар голлон нөлөөлжээ.
Иргэдийн зээлийн шалгуурт нөлөөлөгч хүчин зүйлс
-Эх үүсвэрийн зардал, боломж
-Өрсөлдөөн
-Эдийн засгийн байдал
-Банкны эрсдэл даах чадвар
Эх сурвалж: Монголбанк












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ипотекийн болон орон сууцны зээлийн шаардлага босгыг буулгаач
Сайн байна уу санаал. байна аа тэтгэвэрийн зээлийг 24 сар болгох арга байдаг бол уу би хувиараа юм хийдэг хүн юм тэтгэвэр ээ зээлээр авбол нэмэр болох бол угэж бодож бна. Баярлалаа.