СПОРТ
Хүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ

Саудын Арабын Эр Рияд хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 88 дахь удаагийн тэмцээн өнөөдөр /2023.09.04/ эхэлнэ.
Тэмцээнд 117 орны 719 тамирчин оролцож бөгөөд манай улсаас энэ тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын багштай 3 эрэгтэй, 7 эмэгтэй тамирчин хүч сорино.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 55 кг Ө.Чагнаадорж, 61 кг У.Амарбаяр, +109 кг-ийн жинд М.Бахберген нар, эмэгтэйчүүдийн 45 кг Б.Тунгалаг, 59 кг Э.Энхтамир, Б.Хонгорзул, 64 кг О.Төгс-Эрдэнэ, Г.Анужин, 71 кг Г.Энэрэл, 81 кг-д М.Анхцэцэг нар оролцож байна.
ДАШТ-ий алт, хошой мөнгө, хошой хүрэл медальт, "Токио-2020" олимпийн IV байрын шагналт М.Анхцэцэг 81 кг-ийн жинд өрсөлдөнө.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.