Нийгэм мэдээ

18-р сургуулийг цахимаар хичээллүүлж байна

ХУД-ийн 18-р сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан 6-р ангийн сурагчид өчигдөр /2023.09.21/ 16-17 цагийн үед бөөлжиж суулгасан анамнезтай эмнэлэгт хүргэгдээд буй. Энэ талаарх явцын мэдээллийг хүргэж байна.

Нэмэлт.09:20 цагт

-Ирэх даваа гаригаас танхимаар хичээллэх чигтэй байна-

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагч дунд гэнэт бөөлжих, суулгалтын шинж тэмдэг илэрсэн тул мэргэжлийн байгууллагууд холбогдох шалгалтын арга хэмжээг эхлүүлээд буй.

Уг шалгалтын арга хэмжээ дуусч, дүгнэлт гартал 18-р сургуулийг танхимаар хичээллүүлэхгүй байх шийдвэр гарчээ. Тиймээс өнөөдрөөс тус сургууль цахимаар хичээллэж эхэлсэн байна.

Сошиал орчинд сурагчдыг ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсны улмаас бөөлжих, гэнэт суулгах шинж тэмдэг илэрсэн гэж яригдсан ч эцсийн байдлаар шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байгаа юм. Шалгалтын дүгнэлт энэ долоо хоногтоо гарч, ирэх даваа /2023.09.25/-наас танхимаар хичээллэнэ гэсэн чигтэй байгаа аж.


Эхлэл. 08:00 цагт

-Сурагчдын биеийн байдал хэвийн байна-

ХУД-ийн 18-р сургуулийн Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж байсан 6-р ангийн сурагчид өчигдөр /2023.09.21/ 16-17 цагийн үед бөөлжиж суулгасан анамнезтай эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж буй.

НЭМГ, цагдаагийн алба хаагчид очиж ангийг битүүмжилсэн байна. Хордлогын шинж тэмдэг, биеийн байдлаар сурагчдыг үнэлж, зарим нь ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх болсон.

Өнөө өглөөний байдлаар эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч байна. Харин сурагчид юунаас болж хордлогод орсныг мэргэжлийн байгууллагуудын газар дээрх үзлэг шинжилгээ, хүүхдүүдээс авсан шинжилгээгээр тодорхой болох юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button