Нийгэм мэдээ

Хүүхдүүд хордсон ангиас орчны шинжилгээ авч, шинжээч томилжээ

Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн "Монгол бизнес" дээд сургуулийн байранд хичээллэж байсан зургаадугаар ангийн 21 сурагч өчигдөр 16-17 цагийн үед бөөлжиж, суулгасан гэх өгүүлэмжтэй эмнэлгийн тусламж дууджээ

Дуудлагын дагуу  НЭМГ, цагдаагийн байгууллагаас төлөөлөгч очиж, ангийхан битүүмжилсэн. Харин хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэн үзлэгт хамруулж, дөрвөн хүүхэд зүрх дэлссэн учир үлдэж, бусад хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ. 

Хордлого юунаас болсныг тогтоохоор шинжилгээ авсан ба мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн.

Энэ хүрээнд ангийн орчноос үнэрийн шинжилгээний дээж авч шинжээч томилсон. Мөн хүүхдүүд юунаас хордлого авсныг тодруулах шинжилгээ авсан. Шаардлагатай асууж тодруулах хүмүүсээс тайлбар мэдээлэл авч байна гэв.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэргэжлийн хяналтын байгууллагын татан бууггасанаас хойш хүнсний аюулгүй байдалд хяналт тавьдаг байгууллага байхгүй болсон доо муу нэртэйя тэр байгууллага харж хянадаг байлаа хөөрхий

Зочин
Зочин

За даа бөөлжиж гүйлгэдэг ханиад гадуур их бна гэнэ шүү.
Бусад нь зүгээр өгаа бол бас бодох л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button